2021-11-18 Дугаар: 245 Улаанбаатар хот

Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг аж ахуйн нэгж байгууллагад олгох, хяналт тавих журам

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13, Хот байгуулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг аж ахуйн нэгж, байгууллагад олгох, түүнд хяналт тавих журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тушаалын хавсралтаар баталсан журмын хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Ц.Баярбат)-т, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх олгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (М.Буяндэлгэр)-т тус тус даалгасугай.

3. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнд үүрэг болгосугай.

САЙД Б.МӨНХБААТАР

Дэлгэрэнгүй...