Журам шинэчлэн батлах тухай /Барилга, байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журам
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13, 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Барилга, байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Журмыг холбогдох байгууллагад хүргүүлж мөрдүүлэх, хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн дарга /С.Магнайсүрэн/-д даалгасугай.
3. Журмын хэрэгжилтэд арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Гантулга/-т даалгасугай.
4. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын "Дүрэм шинэчлэн батлах тухай" 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 218 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Б.МӨНХБААТАР