2022-09-19 Дугаар: 193 Улаанбаатар хот

"СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН БАРИЛГЫН ТӨЛӨВЛӨЛТ" /БНБД 31-24-22/ НОРМ, НОРМАТИВЫН БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг "Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилгын төлөвлөлт" /БНбД 31-24-22/ барилгын норм, дүрмийг хавсралт ёсоор баталж, 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

2.Энэ тушаал гарсантай холбогдуулан БНМАУ-ын Улсын барилгын хорооны 1988 оны 103 дугаар тогтоолоор баталсан "Сургалт-хүмүүжлийн байгууллагын барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах норм, дүрэм" /БНбДII-66-88/-ийн (А)-сургуулийн өмнөх боловсролын байгууллагатай холбогдолтой зүйл заалтуудыг 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

3."Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилгын төлөвлөлт" /БНбД 31-24-22/ барилгын норм, дүрмийг мөрдөж эхлэхээс өмнө хэвлэн олшруулж, сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ /Ц.Амарсанаа/-т, энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Гантулга/-т тус тус даалгасугай.

САЙД  Б.МӨНХБААТАР

Дэлгрэнгүй...