2022-08-29 Дугаар: 185 Улаанбаатар хот

"ГАН БҮТЭЭЦ" /БНБД 53-03-22/ БАРИЛГЫН НОРМ, ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн "Барилгын норматив баримт бичиг батлах тухай" 222 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтаар баталсан "Ган бүтээц" /БНбД 53-03-07/ барилгын норм, дүрмийг хавсралт ёсоор шинэчлэн баталж, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

2."Ган бүтээц" /БНбД 53-03-22/ барилгын норм, дүрмийг мөрдөж эхлэхээс өмнө хэвлэн олшруулж, сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ /Ц.Амарсанаа/-т, энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Гантулга/-т тус тус даалгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 222 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтаар баталсан "Ган бүтээц" /БНбД 53-03-07/ барилгын норм ба дүрмийг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.МӨНХБААТАР

Дэлгэрэнгүй...