БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН НОРМ, НОРМАТИВЫН БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн 2022 оны 03/2022 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг "Шингэрүүлсэн байгалийн хийн агуулахын байгууламж, галын аюулгүй байдлын шаардлага" /БНбД 21-08-22/, "Бага хүчин чадлын шингэрүүлсэн байгалийн хийн байгууламж, галын аюулгүй байдлын шаардлага" /БНбД 21-09-22/ барилгын норм дүрмийг тус тус хавсралтаар баталж, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зураг төсөл зохиох ажилд мөрдүүлсүгэй.
2.Батлагдсан барилгын норм, нормативын баримт бичгийг мөрдөж эхлэх хугацаанаас өмнө хэвлэн олшруулж холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл хүргэх, сургалт зохион байгуулан мөрдүүлэх, сурталчлах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахыг "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-д, энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Гантулга/-т тус тус даалгасугай
САЙД Б.МӨНХБААТАР