БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН НОРМ, НОРМАТИВЫН БАРИМТ БИЧИГ "БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ ТӨЛӨВЛӨХ" /БНБД 31-23-22/ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичиг "Барилга, байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүртээмжийг төлөвлөх" /БНбД 35-01-22/ барилгын норм дүрмийг хавсралт ёсоор баталж, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. /БХБС-ын 2022 оны 210 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/
2.Батлагдсан барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичгийг мөрдөж эхлэх хугацаанаас өмнө хэвлэн олшруулж холбогдох байгууллага, аж ахуй нэгжүүдэд мэдээлэл үргэх, сургалт зохион байгуулах, сурталчлах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахыг "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т, энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Гантулга/-т тус тус даалгасугай.
3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газрын даргын 2004 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаар тушаалаар батлагдсан "Тахир дутуу иргэдэд зориулсан барилгын төлөвлөлтийн гарын авлага" /БД 31-101-04/, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 256 дугаар тушаалын 6-р хавсралтаар батлагдсан "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчны шаардлагад нийцсэн зураг төсөл зохиох" /БД 31-112-11/ барилгын дүрмийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Б.МӨНХБААТАР