2022-07-27 Дугаар: 282 Улаанбаатар хот

ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ

Газрын тухай хуулийн 16.1.13, 18.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт нүүрс болон бусад ачаа ачих, буулгах терминал, логистикийн төв байгуулах зориулалтаар 98.5 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, газрын хилийн заагийн эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

2. Улсын тусгай хэрэгцээнд авсан газрын мэдээллийг Газрын кадастрын улсын мэдээллийн санд бүртгэж, газар ашиглуулах асуудлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (А.Энхманлай)-т даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Барилга, хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР

Дэлгэрэнгүй...