2022-10-19 Дугаар: 377 Улаанбаатар хот

ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ

Газрын тухай хуулийн 16.1.14, 18.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газрын зориулалтаар 20 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, газрын хилийн заагийн эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

2. Улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг зохих журмын дагуу газрын кадастрын улсын мэдээллийн санд бүртгэж, газар ашиглуулах гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (А.Энхманлай)-т даалгасугай.

3. Улсын тусгай хэрэгцээнд авсан газрын хилийн заагаас гадагш эргэн тойрон нэг километрээр хамгаалалтын бүс тогтоож, тус бүсэд хүн амын суурьшил үүсгэхгүй байх, мал аж ахуй, газар тариалан эрхлэх, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаа явуулах, барилга байгууламж барих зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахгүй байх арга хэмжээ авч ажиллахыг Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Барилга, хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР

Дэлгэрэнгүй...