Барилга, хот байгуулалтын яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар хамтран 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг Барилгын Хөгжлийн Төв ТӨААТҮГ-ын хурлын зааланд зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлгийн хөтөлбөрийг эндээс татаж авна уу.
Тус хэлэлцүүлэгт холбогдох төрийн захиргааны төв байгууллагууд, төрийн захиргааны байгууллагууд, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагууд, мэргэжлийн төрийн бус байгууллагуудын төлөөллүүд болон холбогдох хууль, тогтоомж, журмыг боловсруулж буй Ажлын хэсгийн төлөөллүүдийг оролцуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийг Барилга, хот байгуулалтын яамны албан ёсны вэб хуудсанд санал өгөх хуудасны хамт байршуулсан болно. Саналаа албан бичгээр болон холбогдох мэргэжилтний цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.
1. ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
2. ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ
3. ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
5. ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮР НӨЛӨӨГ ҮНЭЛЭХ АЖЛЫН ТАЙЛАН
6. ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛЫН ХҮСНЭГТ
Холбогдох хаяг:
Засгийн газрын байр 12 Барилгачдын талбай 3 Улаанбаатар 15170 Монгол Улс
Холбогдох мэргэжилтэн:
С.Болороо – БХБЯ, Хөгжлийн бодлого, газрын харилцаа, хот байгуулалтын газрын шинжээч
Г.Хулан - ГЗБГЗЗГ-ын Геодези, орон зайн өгөгдөл, дэд бүтцийн газрын ахлах мэргэжилтэн
Утас: 264596 (206)
Имэйл хаяг: boloroo.s@mcud.gov.mn khulan.g@gazar.gov.mn