Хэлэлцүүлэгийн сэдэв
Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийн төсөлд санал авч байна

Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийн төсөлд санал авч байна

Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийн төсөл

Боловсруулсан: БХБЯ-ны Барилга, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар

Ахлах шинжээч: Т.Батцэнд

Санал авах цахим шуудан: battsend@mcud.gov.mn 

Нийт 18 хэлэлцүүлэг байна
2024-08-05
ТББ-уудаас саналаа удаа дараа хүргүүлсэн боловч БХТ-ийн ашиг сонирхолд нийцүүлэн боловсруулагдсан төсөл байна. Дахин санал авч тусгай мэргэжлийн экспертүүдийг оролцуулан хууль дүрмэндээ нийцүүлэн боловсруулах нь зүйтэй. Дүрмийн 6.3 ба 9.5 дахь заалтууд чинь хууль зөрчсөнөөс гадна магадлалын хуулийн этгээдтэй зэрэгцэн бизнес хийж байгаа одоогийн БХТ-ийн үйл ажиллагааг оруулсанг шууд хасах, магадлагчдийн үүрэг хариуцлагыг хэн нэгэн дураараа хэрэгжүүлдэгийг зогсоох нь зүйтэй.Төслийг дахин хэлэлцүүлэхгүйгээр батлуулахыг эсэргүүцэж бна.
2024-08-05
Дүрмийн 6.3 дахь заалт, 9.5 дахь заалтууд нь Магадлагч хуулийн этгээдийн үүрэг хариуцлагыг булаасан, Магадлалыг зохион байгуулах нэрийн дор Барилгын хуулийн 25 дугаар зүйл, 34 дүгээр зүйлийг шууд зөрчсөнөөс гадна Барилгын хөгжлийн төвийн одоогийн хууль бус үйл ажиллагааг баталгаажуулсан заалт тул ийм заалтыг хэрхэвч оруулж болохгүй хасах саналтай байна. Ашиг сонирхол монопол байдлаа дүрэм журманд захиалгаар оруулдагаа болих хэрэгтэй.
2023-07-07
инженерийн дэд бүтцийн зурагт архитектур төлөвлөлтийн даалгавар шаардах юм байна гэж ойлголоо зөв үү. Энэ даалгаврыг уг нь уг байгууламжууд хаанаас хаа хүртэл байхыг заах гэж ойлгож байна. Тэгтэл техникийн нөхцөл гараагүй байхад хаанаас авах талаар даалгаварт тусгах нь хүндрэлтэй биш үү. Нэг маягийн ажлын зургийг 3-аас доошгүй экспертийн багаар хянуулж тэдний саналыг тусгасан байх нь зүйтэй болов уу. Зураг төсөлд эрүүл мэндийн болон галын аюулгүй чиглэлээр эксперт хийлгэж байх нь цаашдын ажлын хэрэгжилтэнд тустай бус уу.
2023-06-12
Инженерийн дэд бүтцийн трассын зураг төслийн зөвшилцөхдөө аймаг, нийслэлийн газрын харилцааны асуудал эрхэлсэн байгууллагаас санал авах гэж оруулах саналтай байна. Хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй шугам сүлжээний ажлууд иргэн, хуулийн этгээдийн газартай давхцсанаас үүдсэн газрын маргаан их гарч байна. Үүнийг практикт инженерийн дэд бүтцийн ажлын зураг төсөлд газрын албанаас санал авч шийдвэрлэж байгаа хэдий ч эрх зүйн баримт бичигт батлагдаагүй байдаг тул авторын зүгээс санал авахгүйгээр трасс батлуулж газрын маргаан гарах эх үүсвэрийг тавьж байна.
2023-05-31
Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2 дахь заалтуудад хамаарах барилгуудын магадлалыг орон нутгийн экспертүүдийг бэлтгэх замаар хийх.
2023-05-22
Дүрмийн төсөлд нийтийн эдэлбэр газрын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн төсөл хөтөлбөрийн зураг төслийг боловсруулах зохицуулалтыг нэмж оруулах
2023-05-22
6.11.2.4-ийг "байгууламжийн зурвас/шугаман чигийн дагуух инженер геологийн судалгаа" гэж найруулах /трасс гэдэг нь ярианы хэллэг бөгөөд хуульд чиглэл, байршил батлах тухай гэсэн эрх зүйн баримт бичиг гардаг. Авто замын тухай хуулийн 20.2, Монгол Улсын засгийн газрын шугаман байгууламжийн байршлыг тогтоосон тогтоолууд "...-ын чиг тогтоох тухай" гэж гардаг.
2023-05-22
6.11.2-ыг "Шугаман байгууламжийн зураг төсөлд хавсаргах баримт бичгийн бүрдэл" гэж найруулах. 6.11.2.2.-ыг "Шугаман байгууламжийн чиглэл, зурвас тогтоосон шийдвэр" гэж найруулах Нийтийн зориулалттай шугаман байгууламжийн хувьд хэн нэг ашиглагч байгууллагад газрыг харъяалуулах боломжгүй. Яагаадд гэвэл уг зурвас газраар ихэнх тохиолдолд олон ашиглагчийн төрөл бүрийн шугам зэрэгцээ болон цуг, хамт байхаас гадна бусад шугаман байгууламжуудтай огтолцдог. Мөн түүнийг барилгын ажлын дараа геодезийн гүйцэтгэлийн зургаар баталгаажуулахад зурвасын өргөн болон урт, зарим тохиолдолд чиглэл үндэслэл бүхий шалтгаанаар өөрчлөгдөх боломжтой байдаг.
2023-05-22
Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2 дахь заалтуудад хамаарах барилгуудын магадлалыг орон нутгийн экспертүүдийг бэлтгэх замаар хийх нь зүйтэй. БХТ зохион байгулалтаа хийгээд хот орохгүйгээр дүгнэлтээ гаргадаг тогтолцоонд шилжихгүй бол энэ заалтад хамааралтай өргөтгөл, шинэчлэл, их засваруудын зурагнууд магадлалаар орохгүй ирээд бидэнд төвөг болоод байх юм аа.
2023-05-22
Инженерийн дэд бүтцийн зураг төсөл боловсруулахад "Архитектур, төлөвлөлтийн даалгавар" боловсруулах шаардлагатай эсэх, хэрвээ архитектур төлөвлөлтийн даалгавар гаргах бол тавигдах шаардлагыг барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавраас өөрөөр тавигдах шаардлагыг тодорхойлох. /Хүснэгт 4-т тавигдах шаардлагад архитектур төлөвлөлтийн даалгаварт үндэслэсэн гэсэн байна. энэ нь тухайлсан барилгын шугам сүлжээтэй холбоотой шугамд хамааралтай юу эсвэл хотын инженерийн хангамжийн шугам сүлжээний зураг төсөлд хамаараллтай эсэх/
2023-05-22
4.10.3. Нэг маягийн болон давтан хэрэглэх зураг төсөл нь тухайн орон нутгийн онцлог, газрын гадарга, цаг уурын нөхцөл байдал, хот суурины ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тухайлсан барилгын орчны тохижилт, ерөнхий төлөвлөгөөг шинээр боловсруулж зөвшилцөн аймаг, нийслэл, хотын ерөнхий архитектороор батлагдсан байх шаардлагатай; гэсэн заалт шинээр нэмэх
2023-05-22
4.1-ийг "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулахад Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйл болон энэ дүрмийг мөрдлөг болгож Хот байгуулалтын тухай хуулийн 19.2, 19.3, 20.1, 20.2, 22.1.2, Барилгын тухай хуулийн 12, 15 дугаар зүйлд заасан шаарлагыг хангуулна." гэж нөөрчлөн найруулах
2023-05-21
Хүснэгт 1-ийн 1-т ашиглалтын байгууллагуудтай зөвшилцсөн байх гэдгийг тодорхойлох, Архитектур төлөвлөлтийн даалгавар нь хот байгуулалтын баримт бичгийн шаардлагад нийцсэн байх нөхцөлийг зааж өгч, хот байгуулалтын чиглэлээр барилга байгууламжийн орон зайн шийдэлд тавих шаардлагыг орон нутгаас тавьж байгаа үндсэн шаардлагын баримт бичиг гэдгийг илүү томьёолон гаргах шаардлагатай. 3-т "Байршил тогтоосон бүдүүвч зураг /Загвар зураг/" гэсэн нь ямар баримт бичгийг хэлж байгаа нь тодорхойгүй байна. 4-т дурдсан бүдүүвч зураг гэж юуг хэлж байгаа нь тодорхойгүй байна. 6-г "Барилга байгууламж барихаар төлөвлөж буй газрын дэвсгэр зураг" гэж өөрчлөх, тавигдах шаардлагад "геодезийн үйлдвэрлэл, йлчилгээ эрхлэх эрх бүхий байгууллагаар гэрээний үндсэн дээр орон нутгийн сүлжээнд Барилга байгууламжийн инженерийн судалгааны нийтлэг үндэслэл БНбД 11-07-19 д заасан масштабаар хэмжилт, боловсруулалт хийсэн байх" гэж өөрчлөх 7-г "Барилга байгууламж барихаар төлөвлөж буй талбай, газрын хөрсний инженер геологийн судалгаа, дүгнэлт" гэж өөрчлөх
2023-05-21
Дүрмийн төсөлд дурдсан "Мэргэжлийн зөвлөл" гэж ямар зөвлөл байх, хаана харьяалагдах, ямар дүрэм журмын хүрээнд үйл ажиллагааг хариуцан ажиллах, ямар төлөөлөлтэй байх нь тодорхойгүй байна.
2023-05-21
2.7-д "барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавар, барига байгууламжийн байршил, зурвас тогтоох байршлын тогтоосон бүдүүвч зураг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгавар, ... төв байгууллага батална." гэж нэмэх
2023-05-21
3.3 дах заалт ойлгомжгүй байна. Байр зүйн зураг нь эрх бүхий байгууллага хэмжилт судалгааны үндсэн дээр боловсруулагддаг геодезийн үйл ажиллагаа бөгөөд түүнийг батлах гэсэн ойлголт Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн баримтад байхгүй болно. Иймд 3.3-аар чухам ямар зохицуулалт хийх гэж байгааг дахин тодруулан найруулах шаардлагатай
2023-05-21
Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах үйл ажиллагаа нь Хот байгуулалтын тухай хуулиар, Зам тээвэр барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 226 дугаар тушаалаар батлагдсан "Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, зөвшилцөх, экспертиз хийх дүрэм"-ээр охицуулагддаг тул 2.3. -т дурдсан "хот байгуулалтын баримт бичиг" гэснийг хасах. Шинээр 2.3.8. Нутаг дэвсгэр, хот суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө; гэж нэмэх
2023-05-21
Шинээр 1.6. Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах зөвшөөрөл авах, байршил болон зурвасыг тогтоох, зураг төслийг зөвшилцөж баталгаажуулахтай холбоотой үйлчилгээг “Хот байгуулалтын кадастрын цахим систем”-ээр хийнэ. Хот байгуулалтын кадастрын системээр үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг Хот байгуулалтын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан дүрмээр зохицуулна. 1.7. Зураг төсөл, хайгуулын ажлыг тухайн ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд гэрээний үндсэн дээр зөвхөн зөвшөөрөгдсөн эрхийн хүрээнд хийж гүйцэтгэнэ. 1.8. Зураг төсөл, хайгуулын ажлыг гүйцэтгэх ажлын үнийг Барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан жишиг үнийн доод хэмжээнээс доошгүй байна. 1.9. Барилга байгууламжийн байршил, чиглэл, зурвас болон зориулалт, хүчин чадал нь бүс нутгийг хөгжүүлэх төсөл, хот, суурин газрын хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, салбарын төлөвлөгөөнд заасан бүсчлэл, хүчин чадлын хэмжээг мөрдөнө. гэсэн заалтууд нэмэх