Хэлэлцүүлэгийн сэдэв
Нэмэлт, өөрчлөлт оруулах тушаалын төсөлд санал авч байна.

Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 147 дугаар тушаалаар баталсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс тогтоох, тэдгээрт хяналт тавих журам"-д нэмэлт, өөрчлөлт оруулах тушаалын төсөлд санал авч байна.

Тушаалын төсөлтэй энд дарж танилцана уу.

Нийт 14 хэлэлцүүлэг байна
2024-08-05
Төрийн бус байгууллагууд, зөвлөх мэргэжилтнүүд, экспертүүдээс санал аваагүй шүү. Тусгай зөвшөөрлийн одоогийн журмыг эрс өөрчлөн бүртгэлийн системд шилжихээр салбарын төрийн бодлогод чинь туссан байгааг хэрэгжүүлэх нь зүйтэй
2023-01-30
2022-11-18
мэргэшсэн зөвлөх зэрэгтэй холбон дүрэм журамд заалт оруулахгүй байж иргэн хүний ажиллах амьдрах эрхийг зөрчихгүй байх
2022-05-27
1
2022-04-29
1. Цахимаар хүсэлт авсан тухай мэдэгдлийг хариуцсан ажилтанд цахим шуудангаар илгээдэг байх. 2. Анх цахимаар хүсэлт гаргасан өдрийг Хүсэлт гаргасан өдрөөр тооцох тухай заалтыг /60 хоногийн өмнө хүсэлт гаргасан байх тухай заалтыг тодорхой болгох. Учир нь буцаагдаад дахин хүсэлт гаргахад өмнө дурдсан 60 хоногийн хугацаа өнгөрөх тохиолдол гарах магадлалтай/ 3. Хүсэлт хянагдах явцад гарч буй асуудал тус бүрийг цахим шуудангаар мэдэгдэл илгээн албан ёсоор шийдвэрлэх /утсаар ярихгүй/ Өмнө байсан зарим ерөнхий заалтуудыг тодорхой болгож байгаад баярлалаа. Дэмжиж байна.
2022-04-29
Дэмжиж байна
2022-04-27
4.1.4 болон 2.2/ дугаар заалтуудад байгаа (байгууламжийн) үгийн алдаа засах.
2022-04-27
Мэргэшсэн зэрэгтэй инженер нь 2 байгууллагад зэрэг бүртгэлтэй байж болох, зөвлөх бол 3 н компанид бүртгэлтэй байж болно' гэж оруулах
2022-04-27
Мэргэшсэн зэрэгтэй инженер нь 2 байгууллагад зэрэг бүртгэлтэй байж болох, зөвлөх бол 3 н компанид бүртгэлтэй байж болно' гэж оруулах