Хэлэлцүүлэгийн сэдэв
Санал авч байна
Нийт 148 хэлэлцүүлэг байна
2021-04-17
Барилга ашиглалтад хүлээж авах даа авто зам тайлбаг асуудал хариуцсан байгууллагын гишүүнийг оруулах хэрэгтэй үүнээс үүдэж ямар зам талбайгүй барилга ирээр баригдаж байна энэ журман даа оруулах хэрэгтэй байна.
2021-04-12
- барилга угсралтын үе шатны ажилд хяналт хэрэгжүүлэх нь маш чухал комиссын гишүүд тухайн барилга угсралтын ажлын явцад хяналт хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол дууссан барилгад илэрсэн зөрчил дутагдал эдийн засгийн хувьд асар үнэтэй тусдаг үүнээс үүдэн асуудал үүсдэг.
- хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөллийг хасах хэрэгтэй эс бол тухайн салбарт ажилласан мэргэжлийн хүн, төрийн бус байгууллага гэсэн шаардлага тавих хэрэгтэй.
- захиалагчийн төлөөлөн захиалагчийн хяналтын инженер ажиллах хэрэгтэй. Захиалагчийн хяналтын инженерийн эрх хэмжээг нэмэгдүүлж тэр хэмжээгээр үүрэг хариуцлага өгөх хэрэгтэй.
- ашиглалтад оруулах барилга байгууламжид барилгын тухай хуулийн ГУРАВДУГААР БҮЛЭГ шаарддаг байх хэрэгтэй. энэ бүлгийг барилга угсралт, инженерийн шугам сүлжээ гэх мэт бүлэглэн бүрдүүлэх материал бүрэлдэхүүнийг томилох
2021-04-11
барилга, байгууламж ашиглалтад оруулахад мөрддөг БНбД байдаггүй юмуу? энд нийтлэг дүрмийн төсөл гаргасан байна. Харин шугаман болон инженерийн байгууламжийг ашиглалтад оруулахад онцлог зүйл нэлээд байдаг шүү. комиссыг тухайн обьект санхүүжүүлсэн байгууллага томилмоор байна. бас нэг чухал асуудал бол үиглалтын мэргэжлийн хүмүүс болон ашиглалтын заавар байгаа эсэхийг заавал үзэх хэрэгтэй, хэрэв гадаадын төсөл бол эх хэлэн дээр сургалт явуулж мэргэшүүлсэн байх зэрэг асуудал нэмж тусгах
2021-04-09
5.12.3 "барилгын компани дүрэм норм зөрчсөн гэж шүүхээр хянагдаж байгаа цаг хугацаанд комисс барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг түр түдгэлзүүлэх" тухай шийдвэр гаргах гэж оруулмаар байна. Энэ нь баригдаж эхэлсэн хугацаанаас нь эхлэн иргэд, байгууллагын эрх ашиг зөрчигдсэн маргаанаар шүүхэд хянагдаж эцэслэтэл хамгийн багадаа 2 жил зарцуулдаг. Гэтэл энэ хугацаанд барилга байгууламж баригдаж дуусаад комисс хүлээгээд авчихдаг, гэтэл шүүхээр барилгын компанийг буруутай гэж үзэн барилгын ажлын зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан тохиолдолд эрх нь зөрчигдсэн иргэн, ААН-ын эрх зөрчигдөөд дуусдаг хуулийн цооорхой үйлчилээд байна. Комисс шүүхийн асуудлыг дуустал барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг хүлээж авахыг түдгэлзүүлэх шийдвэр гаргадаг байвал Монгол улсын хууль тогтоомжийн дагуу дүрэм болох гээд байна.
2021-04-08
1 дүгээр хавсралтын 1-д зааснаар комиссын даргаар аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагын барилгын асуудал хариуцсан нэгжийн дарга байна гэж заасан байна, үүнд яг ямар байгууллага орж байгаа вэ, энэ нь аймгийн Газрын харилцаа, барилга , хот, байгуулалтын газрыг хэлж байгаа юм. Үүнээс гадна аймгийн ЗДТГ-т Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс гэж байгаа, тухайн хэлтэс нь барилга хариуцсан мэргэжилтэнтэй байдаг ба мөн барилгын асуудал хариуцаж ажилладаг, ГХБХБГ нь тухайн хэлтэст харьяалагддаг. Тухайн аймгийн нутаг дэвсгэрт барилгын техникийн хяналтын ажлыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилга, хот байгуулалтын газар нь гүйцэтгэдэг. гэтэл энэ заалтаар тухайн байгууллага нь өөрийн хяналт тавьж гүйцэтгэсэн ажлаа өрөө эргээд комиссын дарга болж өөрөө ашиглалтад авч ажилласаар ирж байна. Хөндлөнгийн хяналт гэж байхгүй. үүн дээр анхаарах хэрэгтэй.
2021-04-07
Butneer n unshmaar baina
2021-04-07
Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагч тус бүр өөр өөрийн чиг үүрэгтэй. Жишээ нь: Барилга техникийн хяналтын байцаагч, Эрчим хүчний байцаагч, Авто замын хяналтын байцаагч, Харилцаа холбооны хяналтын байцаагч гэх мэт гэтэл Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд 2-с ихгүй байцаагч орно гэж заасан байна. Ашиглалтад орсны дараа комисст оролцоогүй байцаагчийн чиглэлээр өргөдөл гомдол ирюэл яах вэ.
2021-04-07
Ажлын зургаас зөрүүтэй хэсэгт зургийн байгууллага нь чанар станларт хангаагүй угсралт бүрт зөвшилцөл өгдөгийг болиулмаар байна Магадлын дүгнэлтийг дур мэдэн өөрчилдөг зургийн байгууллагыг стандарт мөрдүүлж ажиллах тал дээр онцгой анхаарна уу