Хэлэлцүүлэгийн сэдэв
Нийт 220 хэлэлцүүлэг байна
2021-05-21
- Сумын ИТХ-ын газар нутгаа тусгай хэрэгцээнд авч хамгаалах бүрэн эрхийг хязгаарлаж, зөвхөн аймгийн ИТХ отор, хадлан, бүтээн байгуулалтын зориулалтаар газар нутгийг тусгай хэрэгцээнд авах, тэгэхдээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас дүгнэлт гаргуулахаар байгаа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар баталгаажсан аймаг, сумын ИТХ-ын бүрэн эрхийг хязгаарласан байна. хэнтий
2021-05-21
- Газрын нэгдмэл сангийн тусгай хэрэгцээний газрын ангиллаас орон нутгийн тусгай хамгаалалттай газрыг хассан нь орон нутгийн иргэд, байгууллага тодорхой газар нутгийг хамгаалан ашиглах санал санаачилгыг үгүйсгэх, газрыг эзэнгүйдүүлэх, улмаар нүүдлийн соёлоо хамгаалах, уламжлуулахад сөргөөр нөлөөлөхөөр байна. хэнтий
2021-05-21
Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д нийцүүлэх Иргэдийн өмчлөх эрхийн зөрчлөөс сэргийлэнэ үү хэнтий
2021-05-21
“тухайн газрыг энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.6, 19.1.9, 19.1.12-т заасан үндэслэлээр улсын тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд нөхөн төлбөрийн хэмжээг талууд харилцан тохиролцсон бол газрыг чөлөөлөх” гэж өөрчлөхийг санал болгож байна хэнтий
2021-05-21
104.11.4р заалт улсын тусгай хамгаалалттай газар нутгийн дархан цаазат газрын ангилалд хамаарах газар, гэснийг улсын тусгай хамгаалалттай газар гэж өөрчилнүү.
2021-05-21
“18.3.2.нийтээр ашиглах бэлчээрийн газарт өвөлжөө, хаваржааны барилга байгууламж барих, ашиглах” гэсэн заалтыг хасах хэнтий
2021-05-21
16р ЗҮЙЛ. МӨРӨН ГОЛ ГЭСНИЙГ, ГОЛ МӨРӨН ГЭЖ ӨӨРЧЛӨХ. ДОРНОД
2021-05-21
Үндсэн хуулийн 6 р зүйлийн 6.2 т иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, энэ эрхийгээ эдлэх, мэдэх эрхийг хэрэгжүүлэх. Дорнот
2021-05-21
Дорнот аймгийн иргэн байна. Санал хүргүүлэв. 85.1.7 дахь заалтад "Тухайн газрыг энэ хуулийн 19 р зүйлийн 19.1.6, 19.1.9, 19.1.12 ь заасан үндэслэлээр улсын тусгай хэрэглээнд авсан тохиолдолд нөхөн төлбөрийн хэмжээг талууд харилцан тохиролцсон бол газрыг чөлөөлөх" гэж өөрчлөх
2021-05-21
Дорнод аймгийн малчин байнаа. 83.3 Уул уурхай ашигт малтмал, газрын тос, байгалийн хий ашиглах, хайгуул хийх, тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдтэй энэ хуулийн 79.5 д заасан эрх бүхий байгууллага, Газар ашиглах гэрээ байгуулахдаа, Захиргааны ерөнхий хуулийн 27 р зүйлд заасан журмын дагуу "Сонсох ажлыг зохион байгуулсан бн гэсэн өөрчлөлтийг оруулж өгнө үү
2021-05-21
Дорнод аймаг: 18.3.2 нийтээр ашиглах бэлчээрийн газарт өвөлжөө, хаваржааны барилга байгууламж барих, ашиглах гэсэн заалтыг хасах
2021-05-21
Дорнод аймаг. 83.3 уул уурхай, ашигт малтмал, газрын тос, байгалийн хий ашиглах, хайгуул хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд 79.5-д заасан эрх бүхий байгууллага газар ашиглуулах гэрээ байгуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу Сонсох үйл ажиллагаа явуулна гэж өөрчлөх
2021-05-21
Дорнод аймаг Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д нийцүүлэх. Иргэдийн өмчлөх эрхийн зөрчлөөс сэргийлэх
2021-05-21
Дорнод аймаг Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, энэ эрхийнхээ хүрээнд мэдэх эрхийг хэрэгжүүлэх. Хуулийн төслийг захиргааны ерөнхий хуульд нийцүүлэх
2021-05-21
Хуулийн 19.2-т "экосистемийн тэнцлийг хадгалах, хамгаалах, ховордсон амьтан ургамлын зүйлийн амьдрах орчин, зэрлэг амьтдын нүүдлийн замыг хамгаалах, түүх болон соёлын өвийг хадгалан, хамгаалах, сум дундын отрын бэлчээр, хадлангийн талбайн зориулалтаар газрыг" гэж нэмэх хэрэгтэй. Эс бөгөөс газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах хэсэг хязгаарлагдмал, зөвхөн усыг хамгаалахаар харагдаж байна.
2021-05-21
7 дугаар зүйл. 7,5 дахь хэсэгт "Давхар" гэсний дараа "болон батлагдаагүй" гэж нэмэх хүсэлтэй бгаа тул хүсэлтийг хүлээн авна уу
2021-05-21
УИХ-аар албан ёсоор батлагдаагүй газар усны нэр хэрэглэхгүй байх
2021-05-21
Уул уурхайн зориулалтаар газар ашиглах шийдвэр гаргахад Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуульд зааснаар үнэлгээ хийх, ан амьтан, хүнд нөлөөлөх сөрөг нөлөөлөл эрсдлийг тооцон үнэлгээний дүнд үндэслэн шийдвэр гаргах
2021-05-21
Уул уурхайн зориулалтаар газар ашиглах шийдвэр гаргахад Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуульд зааснаар үнэлгээ хийх, ан амьтан, хүнд нөлөөлөх сөрөг нөлөөлөл эрсдлийг тооцон үнэлгээний дүнд үндэслэн шийдвэр гаргах
2021-05-21
6-р зүйл "Экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах зорилгоор Монгол улсын нийт газар нутгийн 30% ийг тусгай хамгаалалтад авах асуудал" гэсэн заалтийг нэмэхийг хүсэж байна. Хүлээн авна уу
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11