ЗОРИЛГО, ЗОРИЛТ

Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, бодлого, төлөвлөлт, удирдлага, зохицуулалтаар хангахад чиглэсэн үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Хөгжлийн бодлого, газрын харилцаа, хот байгуулалт, орон сууц, геодези, зураг зүйн салбарыг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх;

Барилга, барилгын материалын үйлдвэрлэл, нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх; 

Төрийн захиргааны удирдлага, хүний нөөцийн манлайллыг хангах, салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих;

Салбарын санхүү, эдийн засгийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын үр дүнг дээшлүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх;

Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын тогтолцоо болон статистик, мэдээллийн технологийг хэрэгжүүлэх, удирдлагаар хангах;

Хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах талаар салбарын хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх.

Үйл ажиллагааны эрхэм зорилго

Барилга, хот байгуулалтын яамны эрхэм зорилго нь хөгжлийн бодлого, газрын харилцаа, хот байгуулалт, орон сууц, геодези, зураг зүй, барилга, байгууламж, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, инженерийн дэд бүтэц, шугам сүлжээ, нийтийн аж ахуйн бодлогын үр нөлөөг дээшлүүлэх замаар иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Үйл ажиллагааны стратегийн зорилтууд

Хөгжлийн бодлого, газрын харилцаа, хот байгуулалт, орон сууц, геодези, зураг зүйн салбарын хууль тогтоомж, норм, нормативын баримт бичиг, дүрэм, журмыг боловсронгуй болгох, бодлого, төлөвлөлт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, салбарын норм, нормативын баримт бичгийн тогтолцоог бүрдүүлэх, хэрэгжилтийг зохицуулах, зохион байгуулах;
Барилга, инженерийн дэд бүтэц, барилгын материалын үйлдвэрлэл, нийтийн аж ахуйн салбарын хууль тогтоомж, норм, нормативын баримт бичиг, дүрэм, журмыг боловсронгуй болгох, нэгдсэн бодлого, төлөвлөлт, хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, салбарын норм, нормативын баримт бичгийн тогтолцоог бүрдүүлэх; 
Төрийн захиргааны удирдлага, хүний нөөцийн манлайллыг хангах, эрх зүйн туслалцаа үзүүлэх, хууль зүйн зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах, төсөл, хөтөлбөрийг эрэмбэлэх, салбарын болон гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих;
Санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн үр ашиг, хүртээмжийг дээшлүүлэх;
Хууль тогтоомж, сайдын шийдвэр, бодлого, төлөвлөлт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт тавьж, хяналт-шинжилгээ, аудит хийх, нэгдсэн тайлан гаргах, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах, салбарын суурь судалгаа, статистик, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, хөтлөх, мэдээллийн технологийг хөгжүүлэх, цахимжуулах;
Эрсдэлд суурилсан техникийн хяналт шалгалтын бодлогыг тодорхойлох, төлөвлөх, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, тайлагнах.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЛБАРЫН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Шинэ мэдээ
Их уншсан