Санхүү, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны газар

САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

  • Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нийцүүлэн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах;
  • хөтөлбөр, үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтөд мэргэжлийн арга зүй, зохион байгуулалтаар хангах;
  • барилга, хот байгуулалтын сайдын багцад батлагдсан улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалт болон урсгал төсвийн санхүүжилтэд хяналт тавих;
  • хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, салбарын бодлого, стратеги, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүү, хөрөнгө оруулалтын нэгдсэн удирдлагаар хангах;
  • салбарын хөрөнгө оруулалтын урт, дунд хугацааны стратеги төлөвлөлт, хөтөлбөр төслийн эдийн засгийн үр өгөөж, үр дүнгийн шинжилгээ хийх, холбогдох байгууллага, нэгжүүдтэй хамтран ажиллах;
  • салбар хоорондын болон аймаг, нийслэл, орон нутгийн уялдааг сайжруулах, хөрөнгө оруулалтын оновчтой, үр дүнтэй байдлыг хангах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран ажиллах;
  • хөрөнгө оруулалтын уялдааг сайжруулах, үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн төсөв, хөрөнгө оруулалтын нэгдсэн төлөвлөлтийг хийж, батлуулах;
  • улсын төсөв, гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих;
  • улсын төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжихээр батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үр дүнг дээшлүүлж, гүйцэтгэлийг хянах, удирдлага, зохицуулалтаар хангах;
  • хөрөнгө оруулалтын үр дүнгээр бий болсон бүтээн байгуулалт, хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх, ашиглалтыг сайжруулахад дэмжлэг үзүүлэн ажиллах;
  • салбарын хөрөнгө оруулалтын судалгаа, мэдээллийг бүрдүүлж, түүнийг шинэчлэх, баяжуулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж, яамны удирдлага, нэгж, холбогдох байгууллагыг мэдээ, мэдээллээр хангаж ажиллах.

САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС

  • Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг хангах;
  • хөтөлбөр, үр дүнд суурьласан төсвийн төлөвлөлтийг зохион байгуулах,мэргэжлийн  арга зүйн дэмжлэг үзүүлэх;
  • барилга, хот байгуулалтын сайдын багцад батлагдсан улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалт болон урсгал төсвийн зардлыг хуваарилах, санхүүжүүлэх, тайлагнах;  
  • яамны төв аппаратын төсвийн урсгал зардлын эх үүсвэрийг батлагдсан төсвийн дагуу үр ашигтай зарцуулах, тайлагнах;
  • яамны эд хөрөнгийн тооллогыг хагас, бүтэн жилээр хийж, төрийн өмчийн ашиглалт, хадгалалтад, хамгаалалтад хяналт тавих, тайлагнах;
  • төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгдсэн тайланг хагас, бүтэн жилээр нэгтгэн гаргаж, Үндэсний аудитын газраар аудит хийлгэн баталгаажуулж, тайлагнах ажлыг зохион байгуулах;
  • салбарын төрийн сангийн өдөр тутмын гүйлгээг хянан баталгаажуулах, холбогдох мэдээ тайланг гаргах;
  • Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж,  санхүүгийн мэдээ, мэдээллийг цахим хуудсанд байршуулж, иргэдэд  ил тод мэдээлэх.

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

  • Гадаад хамтын ажиллагааны бодлого, чиглэлийг салбарын үйл ажиллагааны стратегитай уялдуулан тодорхойлох, хамтын ажиллагааг өргөжүүлэх хөгжүүлэх, удирдан зохион байгуулах, төлөвлөгөө гаргах;
  • салбарын гадаад хамтын ажиллагааг удирдлага, зохион байгуулалт, гадаад арга хэмжээ, чиглэлийг нэг цонхны бодлогын хүрээнд баримтлан нэгдсэн байдлаар зохион байгуулж, хариуцан ажиллах;
  • Засгийн газар хоорондын комиссын хуралдаанууд, зөвлөлдөх болон дугуй ширээний уулзалтууд, дээд, өндөр түвшний айлчлалууд, стратегийн түншлэлийн хөтөлбөр, хамтын ажиллагааны урт, дунд хугацааны хөтөлбөрүүд, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр зэрэг хоёр болон олон тал хамтын ажиллагааны механизмуудад салбарын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийн саналыг тухай бүрт оруулан хэлэлцүүлэх, тусгуулах, гэрээ хийгдэх, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • хоёр болон олон талт хамтын ажиллагааг салбарын стратегитай уялдуулан хөгжүүлэх, төсөл хөтөлбөрүүдийн саналыг нэгдсэн байдлаар холбогдох байгууллагуудад хүргүүлж, хөрөнгө оруулалт татах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • төсөл, хөтөлбөрийн тусгайлсан гэрээ, хэлэлцээр байгуулах шат хүртэлх бэлтгэл ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулж, хариуцан ажиллах;
  • яам, харъяа байгууллагуудын удирдлагуудын айлчлал, протокол, уулзалтууд, албан хаагчдын гадаад томилолтыг нэгдсэн байдлаар зохион байгуулах;
  • албан хаагчдын гадаад томилолтын болон санамж бичгийн бүртгэлийг хөтлөх.
САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР
Албан тушаал Овог нэр Утас Цахим шуудан Албан тушаалын тодорхойлолт
Газрын дарга Цэен-Ойдов АРИУНСАНАА 51-261428 ariunsanaa@mcud.gov.mn PDF
Төсвийн нэгдсэн төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч Нямжав ХУЛАН

51-261422

76003333/1177/

76003333/1132/

nyamjav.khulan@mcud.gov.mn PDF
Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл хариуцсан шинжээч Сүхтэй ОЮУНЖАРГАЛ oyunjargal@mcud.gov.mn PDF
Худалдан авах ажиллагаа, гэрээний хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Жаргалсайхан ОРХОНБАЯР orkhonbayar.j@mcud.gov.mn PDF
САНХҮҮГИЙН ХЭЛТЭС
Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий санхүүч Төмөрбаатар МӨНГӨНЦЭЦЭГ 11-327252 munguntsetseg.t@mcud.gov.mn PDF
Төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт, тайлангийн нэгтгэл хариуцсан ахлах мэргэжилтэн Бат-Эрдэнэ БИНДЭРЪЯА 76003333/1131/ binderiya@mcud.gov.mn PDF
Төрийн сангийн гүйлгээ хариуцсан мэргэжилтэн Батдэлгэр БОЛОР bolor@mcud.gov.mn PDF
Хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ууганбаатар МЯГМАРЦЭРЭН 51-264556 mygmartseren@mcud.gov.mn PDF
Яамны санхүүгийн үйл ажиллагаа хариуцсан ахлах нягтлан бодогч Жаргалсайхан ӨЛЗИЙЖАРГАЛ ulziijargal.j@mcud.gov.mn PDF
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС
Албан тушаал Овог нэр Утас Цахим шуудан

Албан тушаалын тодорхойлолт

Хэлтсийн дарга Батсайхан АЛТАЙБААТАР 11-330820 altaibaatar@mcud.gov.mn PDF
Гадаад төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагаа хариуцсан шинжээч Баярдалай АНХОРГИЛ 11-323627 ankhorgil@mcud.gov.mn PDF
Гадаад хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Энхбаатар ДӨЛГӨӨН erdenekhuu.kh@mcud.gov.mn PDF
Гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төсөл хөтөлбөр хариуцсан шинжээч Даваа БАЯРМАА   bayarmaa@mcud.gov.mn PDF

 

Шинэ мэдээ
Их уншсан