Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар

БАРИЛГА, БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР

  • Барилга, нийтийн аж ахуй, орон сууц, инженерийн дэд бүтцийн салбарт төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомж, дүрэм, журам, норм, нормативын баримт бичиг, стандартын төсөл боловсруулах, боловсронгуй болгох ажлын хэрэгжилтийг зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах; 
  • салбарт шинээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн тооцоо судалгаа хийх, санал боловсруулахад мэргэжлийн удирдлагаар хангах, хэрэгжилтийг зохицуулах; 
  • салбарын норм, нормативын баримт бичиг боловсруулах ажлын хэрэгжилтийг зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах;
  • барилга, барилгын материалын үйлдвэрлэл, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний зураг төсөл, газар хөдлөлт, өргөх байгууламж, барилга байгууламжийн ашиглалт, барилгын салбарын төсөв үнэ бүрдэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах; 
  • эрчим хүч, ус, байгалийн нөөцийг хэмнэх, хүлэмжийн хийн ялгарал, хог хаягдлыг бууруулах “Тогтвортой хөгжлийн зорилго”-д нийцүүлэн эрчим хүчний нөөцийн хэмнэлттэй, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөө багатай “Ногоон” барилгын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинэ дэвшилтэт материал, бүтээгдэхүүн, техник, технологи, инноваци нэвтрүүлэх, бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах,  мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
  • барилга, инженерийн дэд бүтцийн бодлого боловсруулах, чанарын хяналтын тогтолцоог сайжруулах ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах; 
  • салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж, харьяа байгууллагуудын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, удирдамжаар чиглүүлэх, хэрэгжилтийг хангуулах, зохицуулах;
  • барилгын үйл ажиллагааг зохион байгуулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө, удирдамжаар чиглүүлэх, хэрэгжилтийг хангуулах, зохицуулах;
  • салбарын суурь судалгаа, хэрэгжиж буй бодлого, төсөл, хөтөлбөрийн талаарх мэдээллээр удирдлага, дээд шатны байгууллага, хуулийн этгээд, иргэдийг хангах;
  • хот төлөвлөлттэй уялдуулж инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх, дэд бүтцээр хангах бодлого боловсруулах;
  • газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр салбарын холбогдох хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг боловсруулахад төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах;
  • хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр холбогдох яам, агентлагтай хамтран ажиллах, нэгдсэн бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж хамтран ажиллах;
  • салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын сайн туршлага, арга зүй, аргачлалыг  судлах, өөрийн оронд нэвтрүүлж, нутагшуулах ажлыг холбогдох нэгж, байгууллагатай хамтран зохион байгуулах;
  • гамшгийн эрсдэлийн бууруулах үндэсний зөвлөлийн дэргэд “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах байнгын ажиллагаатай дэд зөвлөл”-ийн төлөвлөгөөг боловсруулахад мэргэжил арга зүй тусалалцаа үзүүлж, хэрэгжилтийг хангах; 
  • Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын  зөвлөлийн үзэл баримтлалын биелэлтийн гаргуулах, мэргэжлийн удирдлагаар хангах; 
  • барилгын салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хорооны үйл ажиллагаа зохион байгуулж мэргэжлийн удирдлагаар хангах; 
  • Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулж мэргэжлийн удирдлагаар хангах.

БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХЭЛТЭС

  • Барилгын материалын үйлдвэрлэлийн бодлого, чанарын  тогтолцоог нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах; 
  • дотоодын барилгын материал үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, ханган нийлүүлэлтийн тогтолцоог бий болгох, барилгын материалын импортыг бууруулах, экспортод гаргах бүтээгдэхүүний боломжийг судлах, зохицуулах;
  • эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй технологи   үйлдвэрлэлийг дэмжиж, шинэ материал, бүтээгдэхүүн бий болгох ажлын хэрэгжилтийг зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах; 
  • салбарын суурь судалгаа, мэдээллийг бүрдүүлэх, баяжуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээллийн сан бүрдүүлж боловсронгуй болгох, удирдлага, дээд шатны байгууллага, иргэдийг мэдээллээр хангах;
  • барилгын материал үйл үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж, барилгын материал үйл үйлдвэрлэлийн салбарын  байгууллагуудын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, удирдамжаар чиглүүлэх, хэрэгжилтийг хангуулах, зохицуулах;
  • барилгын материалын үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө, удирдамжаар чиглүүлэх, хэрэгжилтийг хангуулах, зохицуулах;
  • түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалт, уул уурхай, эрчим хүчний салбарын хаягдлыг барилгын материалын үйлдвэрлэлд ашиглах талаар санал боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах;
  • барилга  байгууламжийн хийц, бүтээц, эдлэхүүн, материал, түүхий эдийн бат бэх чанар, аюулгүй байдлын үзүүлэлтийг тодорхойлох, баталгаажуулалт, аюулгүйн тэмдэг, стандарт, техникийн зохицуулалт, тэдгээрийн үйл ажиллагааг хангах, лабораториудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах;
  • барилгын материалын үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангуулах ажлыг зохицуулах.
БАРИЛГА, БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР
Албан тушаал Овог нэр Утас Цахим шуудан Албан тушаалын тодорхойлолт
Газрын дарга Доржпалам ГАНТУЛГА 51-263685 d.gantulga@mcud.gov.mn PDF
Барилга байгууламжийн үйлдвэрлэлийн бодлого, зохицуулалт хариуцсан ахлах шинжээч Төрбат БАТЦЭНД 51-261429 battsend@mcud.gov.mn PDF
Барилга байгууламжийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, өргөх байгууламжийн бодлого, зохицуулалт хариуцсан шинжээч

Эрдэнэбилэг ЗОЛЗАЯА

76003333/1151/ zolzaya.2021@mcud.gov.mn PDF
Барилгын зураг төсөл, төлөвлөлтийн бодлого, зохицуулалт хариуцсан шинжээч Балгансүрэн  ГАНДОЛГОР gandolgor@mcud.gov.mn PDF
Барилгын төсөв, үнэ бүрдлийн бодлого, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Содном ДОЛЖИНСҮРЭН 76003333/1151/ s.doljinsuren@mcud.gov.mn PDF
Барилга байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэрлэлт, чанар аюулгүй байдлын бодлого, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Оюунбаатар БАЯРБААТАР bayarbaatar@mcud.gov.mn PDF
БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХЭЛТЭС
Хэлтсийн дарга Дамдинсүрэн БАТЗОРИГ 51-261429 batzorig@mcud.gov.mn PDF
Барилгын материалын үйлдвэрлэлийн бодлого, зохицуулалт хариуцсан ахлах шинжээч Агваан ЭНХТҮВШИН 76003333/1151/ enkhtuvshin@mcud.gov.mn PDF
Барилгын материалын чанар аюулгүй байдлын бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Буянтамир ХОСБАЯР b.khosbayar@mcud.gov.mn PDF
Шинэ мэдээ
Их уншсан