МОНГОЛ, ТУРК УЛС БАРИЛГЫН САЛБАРТ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, БНТУ-ын Байгаль орчин, тохижилт, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Мехмет Озхасеки нар "Барилгын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг" байгуулж шинэ технологи, шийдлийг нэвтрүүлэх талаар хэлэлцлээ.

Санамж бичгийн хүрээнд манай улсын гэр хорооллын дахин төлөвлөлт болон Хархорин хотыг байгууллахад хамтарч ажиллахаар тохиролцов. Гэр хорооллыг орон сууцжуулахдаа тус улсын газар хөдлөлтөд тэсвэртэй орон сууц барих шийдэл болон тус улсын барилгын салбарт ашигладаг шинэ технологийг нэвтрүүлж ажиллахыг салбарын сайд Ц.Даваасүрэн онцолж байлаа.

Сайд Мехмет Озхасеки: "Турк улс барилгын материал хийх шинэ технологиудыг маш хурдацтай нэвтрүүлж байна. Хамгийн сүүлд ган хийц болон 3D технологийг барилгын салбарт ашиглаж эхэлсэн. Ийм технологийг нэвтрүүлэхийн хирээр барилгад тавих хяналтын тогтолцоог илүү боловсронгуй болгож байгаа. Бетон барилгад сүүлийн үеийн электрон хяналтыг ашигладаг. Энэ туршлагаа та бүхэнтэй хуваалцах болсондоо баяртай байна. Бид байгалийн гамшиг болох бүрт хяналтын тогтолцоо, стандартаа тухайн бүс нутгийн онцлогт тохируулан шинэчилдэг" гэлээ.

Айлчлалын үеэр мөн тус улсын УИХ-ын Нийгэм, дахин төлөвлөлт, тээвэр, аялал, жуулчлалын хорооны даргатай уулзаж хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэв.

ЭХ СУРВАЛЖ: БХБЯ-НЫ ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС


(2) Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

[127.0.0.1]

барилга бол орос мэтийн хүйтэн орноос л сурах хэрэгтэй. солонгос барилга олширч гэхдээ хүйтэнд тэсвэргүй муу. солонгостоо цоо шинэ барилгууд -15 хүрэхэд л хамаг усны турбанууд нь хагарна . байр их хүйтэн гал гарахаар бүр барилга нурчихыг олон харсан . солонгос барилга чанаргүй муу 30 жилийн настай гэж тогтоосон байдаг

2024-05-16 02:10:14 0 0 Хариулах

[127.0.0.1]

барилга бол орос мэтийн хүйтэн орноос л сурах хэрэгтэй. солонгос барилга олширч гэхдээ хүйтэнд тэсвэргүй муу. солонгостоо цоо шинэ барилгууд -15 хүрэхэд л хамаг усны турбанууд нь хагарна . байр их хүйтэн гал гарахаар бүр барилга нурчихыг олон харсан . солонгос барилга чанаргүй муу 30 жилийн настай гэж тогтоосон байдаг

2024-05-16 02:10:14 0 0 Хариулах
Шинэ мэдээ
Их уншсан