БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН АЙЛЧЛАЛ ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Бүгд найрамдах Турк улсад хийх ажлын айлчлалын хүрээнд Туркийн орон сууцны хөгжлийн захиргаа (ТОКИ) -ийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр талууд хамтын ажиллагааг идэвхижүүлэх, харилцан туршлага солилцох тухай хөндөн ярилцав. ТОКИ нь Туркийн засгийн газар, төрийн өмчийн барилга байгууламж, ард иргэдийг нийтээр орон сууцжуулах төсөл хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэн ажилладаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд газар хөдлөлтөөс үүсэх эрсдлийг бууруулж орон сууцыг шинэчлэн барих, нөгөө талаас орлого багатай иргэдийг орон сууцжуулах дахин төлөвлөлтийн хүрээнд шинэ орон сууцны хорооллууд барих төслүүд хэрэгжүүлж байгаа юм байна.

Турк улс нэг ч хүнийг орон гэргүй орхихгүй гэсэн бодлого хэрэгжүүлж байгаагаа уулзалтын үеэр тус газрын Захиргааны дарга Өмер Булут онцолж байв. Энэ бодлогын хүрээнд зөвхөн 2023 онд амьжиргааны баталгаажих түвшин доогуур болон ядуу иргэддээ зориулж 1,3 сая орон сууц барьжээ. Байранд орох хүсэлтэй иргэд орон сууцны төлбөрийн 70 хувийг урт хугацаанд бага дүнгээр төлөх гэрээ хийдэг бол үлдсэн 30 хувийг засгийн газар хариуцдаг байна.

Турк улсын Засгийн газраас тансаг зэрэглэлийн орон сууц борлуулсан орлогоороо төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг. Тусгайлсан газрыг сонгож тансаг зэрэглэлийн барилга барьдаг. Үүнийгээ борлуулсан орлогоороо зорилтот бүлгийн иргэдээ орон сууцжуулах ажлыг санхүүжүүлдэг гэнэ. Мөн орон сууцтай болсон иргэдийн сарын төлбөр бага хэмжээний төсвийг бүрдүүлдэг.

Ашиглалтад оруулсан орон сууцны эзэмших эрхийг тухайн өрх төлбөрөө төлж дуусах хүртэл Туркийн орон сууц хөгжлийн захиргааны нэр дээр байдаг учраас ямар нэгэн эрсдэл гардаггүй гэнэ. Ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаггүй тул орон сууцны үнэ нь хямд байдаг байна. Харин дэд бүтцээс гадна барилга барихад гарах зардлаас хамаарч дэд орон сууны үнийг тогтоодог юм байна. Манайд ийм зорилтот төслүүдэд төр оролцох хэрэгтэйг салбарын сайд онцолж байлаа.


(1) Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

[127.0.0.1]

kkk Dan hulhinii namchid

2024-05-01 01:02:34 0 0 Хариулах
Шинэ мэдээ
Их уншсан