БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хурал 2022.01.14-ний өдөр цахимаар явагдаж, дөрвөн асуудал авч хэлэлцлээ.

“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтэд 2021 оны жилийн эцсийн байдлаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлан, Хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд 2021 оны жилийн эцсийн байдлаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлан, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлтэд 2021 оны жилийн эцсийн байдлаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тайланг БХБЯ-ны Хяналт Шинжилгээ, Үнэлгээ дотоод аудитын газрын дарга О.Лхагвацэдэн, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний баримт бичиг, ерөнхий төлөвлөгөөг батлах тогтоолын төслийг Нийслэлийн засаг даргын барилга, хот байгуулалт хариуцсан орлогч Ж.Сүхбаатар нар сайдын зөвлөлийн хуралд танилцуулж, мэдээлэл өглөө.

Хэлэлцэгдэж байгаа асуудлын хүрээнд зөвлөлийн гишүүд асуулт асууж, ажлын хэсгийн гишүүдээс хариулт авч, саналаа хэллээ. Зөвлөлийн гишүүд Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд төлөвлөлтүүдийг нарийвчилж тодорхой тусгах, тухайлбал тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогыг тодорхой болгох хэрэгтэй, төлөвлөгөөг хэрэгжүүлэх бүтцийг тодорхой болгох зэрэг чиглэлээр саналууд хэлж, зарчмын хувьд дэмжлээ.

Харин Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтэд 2021 оны жилийн эцсийн байдлаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлан, Хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд 2021 оны жилийн эцсийн байдлаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлан, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлтэд 2021 оны жилийн эцсийн байдлаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тайланг ЗГХЭГ-т хүргүүлэхээр боллоо.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан