САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Хөшигийн хөндийд шинэ чөлөөт бүс байгуулах тухай асуудлаар Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын хүрээнд өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчоны эдийн засгийн чөлөөт бүсийн захиргаа, Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ-ын хооронд санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагааг зохион байгууллаа.

     

Санамж бичигт Монгол талаас Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын захирал Ц.Амарсанаа, Солонгосын талаас Инчоны эдийн засгийн чөлөөт бүсийн захиргаа-ны комиссар Ли Вон Жэй нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

     Талууд Санамж бичгээр хоёр улсын олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн бий болох Хөшигийн хөндийн дагуул хотыг байгуулах хүрээнд эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, техник, эдийн засгийн судалгаа, инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийг бий болгож хөгжүүлэх бүс хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хамтарсан мэргэжлийн баг байгуулах, судалгаа хийх замаар мэдлэг, туршлага солилцох, мөн хүний нөөцийг чадавхжуулах зэрэг чиглэлд хамтран ажиллахаар харилцан тохиролцов.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан