БХБЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.МАГНАЙСҮРЭН ПОЛЬШ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ХӨРӨНГӨӨР ТАВАН АЙМАГТ БАРИХ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧ, ГҮЙЦЭТГЭГЧ НАРТАЙ УУЛЗЛАА

Увс, Завхан, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод аймагт Польш улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр цэвэрлэх байгууламж барих төслийг тус улсын “Эй Би Индастри” ХХК гүйцэтгэхээр шалгараад байна. Харин зураг төсөл боловсруулах, орчуулах, баталгаажуулах ажлын гүйцэтгэгчээр Монгол компаниуд ажиллана. Нийт 52,5 тэрбум төгрөгөөр барьж байгуулах таван аймгийн цэвэрлэх байгууламжийн түншлэлийн толгой компани болох Польшийн “Эй Би Индастри” ХХК болон Монголын талын зураг зохиогч, гүйцэтгэгч компаниудын төлөөлөлтэй БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн уулзалт хийлээ. Зураг төслийн гүйцэтгэгч байгууллагуудын хувьд технологийн шийдлийг ажлын даалгаварт нийцүүлэн, хоёр хувилбартайгаар боловсруулж, мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх, түншлэлийн толгой компаниас ирүүлсэн технологийн шийдлийг норм, дүрэм, стандартад нийцүүлэх, нэг ижил технологийн шийдэлтэй байхад анхаарч ажиллах чиглэлийг БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн өглөө. Хэрвээ ажлын даалгавар зөрчсөн тохиолдолд захиалагчид хандан тухай бүрт нь шийдвэрлүүлэх, батлагдсан төлөвлөгөөний дагуу ажиллах, хоцрогдол гарвал нөхөх тохируулга хийх, гарах зардлыг анхны төсөвт өртөгт нь багтааж, нэмэлт зардал гаргахгүй байхыг анхааруулсан юм. Мөн ашиглагч байгууллага нь орон нутаг учир ажиллах боловсон хүчнийг сургаж бэлтгэх чиглэлд анхаарч ажиллахыг гүйцэтгэгч байгууллагуудад үүрэг болголоо.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан