АРХИТЕКТУРЫН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 65 ЖИЛИЙН "ХҮНДЭТГЭЛИЙН ЧУУЛГАН" ЦАХИМААР БОЛЖ БАЙНА

Архитектурын салбар үүсэж хөгжсөний 65 жилийн ойн "Хүндэтгэлийн чуулган" өнөөдөр цахимаар болж байна.

Тэртээ 1956 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 545 дугаар тогтоолын ХҮ дугаар зүйлд “Монголын Урчуудын Эвлэлийн дэргэд барилга ба барилгын урлагчийн бүлгийг байгуулсугай” гэж заасныг үндэслэн ууган архитектор Б.Чимэд, Б.Дамбийням, А.Хишигт нарын санаачилгаар Монголын Урчуудын Эвлэлийн дэргэд архитектор, инженер, зургийн техникч, урчуудын 31 гишүүнтэй бүлэг байгуулагдаж, даргаар нь ууган архитектор Б.Чимэдийг сонгосон тэр цагаас Монголын Архитекторуудын Эвлэл үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.

МАЭ-ийн 65 жилийн ойн арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын Дэд сайд Э.Золбоо оролцож БХБ-ын Сайд Б.Мөнхбаатарын Архитектурын салбар үүсэж хөгжсөний түүхт 65 жилийн ойн мэндчилгээг хүргэлээ. Энэхүү Чуулга уулзалтад Соёлын Дэд сайд М. Батбаяр, БХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат, Нийслэлийн Ерөнхий архитектор З.Тулга болон бусад албаныхан оролцлоо.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан