БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР ОРХОН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Орхон аймгийн ерөнхий төлөвлөлттэй газар дээр ирж танилцаж байна. Орхон аймгийн Баян-Өндөр сумын нийт хүн амын 57 хувь нь гэр хороололд амьдарч байна. Иймээс аймгийн удирдлагууд алслагдсан гэр хорооллын багуудыг орон сууцжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 962 айлын Залуус хороолол төслийг хэрэгжүүлж, сургууль, цэцэрлэг, нийгмийн бусад барилгуудыг барихаар төлөвлөж байна. Мөн "Хашаандаа хаус" дэд хөтөлбөр, гэр хорооллын айл өрхүүдэд инженерийн шугам сүлжээг хүргэх зорилт тавин ажилласан ба 2016-2020 онд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн нийт 110 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн байна.

ГХБХБГ-ын Барилгын материалын сорилт, шинжилгээний лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус лаборатори нь 2013 онд байгуулагдсан. Төрөл бүрийн бетон зуурмаг хүнд болон хөнгөн бетон цемент, дүүргэгч материалуудаас гадна орон нутагт үйлдвэрлэж байгаа ханын дулаалгын хөнгөн бетонууд гээд 20 гаруй нэр төрлийн барилгын материал дээр сорилт туршилтын чанарыг тогтоож байна.

Орхон аймгийн "Эрдэнэт- Ус" дулаан түгээх сүлжээ орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Уг компани нь 15400 өрхийн цахилгаан, цэвэр ус, дулаан, хэрэглээний халуун усаар хангаж байна.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан