НОГООН БАРИЛГЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСЭГ ЦАХИМААР ХУРАЛДЛАА

Монгол Улсын Их хурлын 2014 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан “Ногоон хөгжлийн бодлого” -ын 3.1.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, барилгын салбарт ногоон шийдэл дэвшилтэд технологийг нэвтрүүлэх, ногоон барилгын үнэлгээний системийг нэвтрүүлж гэрчилгээжүүлэх, барилгын дулаан алдагдлыг бууруулахад чиглэсэн ногоон барилгын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдлаа.

Ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо ахлан ажиллана. Үндэсний ногоон барилгын зөвлөл байгуулагдсанаар ногоон барилгын үнэлгээний системийг хөгжүүлэх, барилгын эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгыг үнэлэх, гэрчилгээжүүлэх асуудлыг шийдвэрлэх нөхцөл бүрдэх боломжтой юм.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан