БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР 2021 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар , Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нар яам болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, “Барилгын хөгжлийн төв” ТӨААҮГ, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК , “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж баталгаажуулав.
Уг арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, “Барилгын хөгжлийн төв”-ийн захирал Ц.Амарсанаа , “ТОСК” ТӨХХК-ийн захирал Л.Батжаргал, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь болон яамны газрын дарга, харьяа байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Сайд Б.Мөнхбаатар яамны газрын дарга нар болон харьяа газрын удирлагуудад 2021 онд гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтоо хэрэгжүүлэн, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, шуурхай байдлыг хангаж ажиллахад онцгойлон анхаарыг чиглэл болгов


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан