БУЛГАН АЙМГИЙН ШИНЭ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИД УЛСЫН КОМИСС АЖИЛЛАВ

Булган аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийг байнгын ашиглалтад авах Улсын комисс 2020 оны 10 дугаар сарын 28-нд ажиллав. Азийн хөгжлийн банкны 8,6 тэрбум төгрөгийн санхүүжилттэй тус цэвэрлэх байгууламж нь бүрэн биологи цэвэрлэгээний технологиор MNS 4943-2011 стандартын шаардлагад нийцүүлэн цэвэрлэх хоногт 3000м3 ахуйн бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай.

 Цэвэрлэх байгууламжийг ашигласнаар инженер-техникийн 26 ажилтны байнгын ажлын байр бий болж, Булган сумыг шинэ үеийн инженерийн шийдэл бүхий хот болгон хөгжүүлэхэд чухал түлхэц болохоос гадна хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөг арилгаж, цэвэрлэгдсэн усаа ногоон байгууламж, зам талбай услахад дахин ашиглах, лагийг боловсруулж, шахмал түлш гарган авах боломж бүрдэж байгаагаараа онцлогтой юм.

Цэвэрлэх байгууламжийн зураг төслийг “Наран рашаан” ХХК зохиож, “Заг инженеринг” ХХК, “Престиж Инженеринг” ХХК-ийн түншлэл хугацаанд нь гүйцэтгэлээ.

 Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн МОН-3713 төслийн хүрээнд Хөвсгөл, Хэнтий, Дундговь, Сүхбаатар аймгуудын цэвэрлэх байгууламжуудын барилга угсралтын ажлууд үргэлжлэн явагдаж байна.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан