Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн ээлжит хуралдаанаар аймгуудын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ

2020 / 01 / 15

Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр /2020.01.15/ боллоо.

Энэ удаагийн хуралдаанаар аймгуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй холбоотой нийт 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн гишүүдийн өгсөн санал зөвлөмжийг тусган Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлөөр хэлэлцүүлэхээр дараах асуудлуудыг дэмжлээ. Үүнд:

1.Архангай аймгийн төв “Цэцэрлэг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” ;

2.Зүүн бүсийн тулгуур төв “Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” ;

3.Өвөрхангай аймгийн төв “Арвайхээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”;

 4.Баруун бүсийн тулгуур төв “Завхан аймгийн төв Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”;

Түүнчлэн “Алтанбулаг хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил”-ыг холбогдох мэргэжлийн орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлөөр хэлэлцүүлэхээр болсон бол “Замын-Үүд” хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”, “Бичигт” хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг холбогдох мэргэжлийн орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.


(1) Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Tileubek[0:0:0:0:0:0:0:1]

ssn bb

2020-09-22 17:19:12 0 0 Хариулах
Шинэ мэдээ
Их уншсан