Барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох сургалтыг онлайнаар зохион байгуулна

2020 / 05 / 06

Барилгын салбар, хот төлөвлөлт, архитектурын чиглэлийн ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг “Төрийн чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх” гэрээний үндсэн дээр 2017-2019 онд “Монголын Барилгачдын нэгдсэн холбоо”, “Монголын Архитекторуудын эвлэл” төрийн бус байгууллагуудтай түншлэлийн зарчмаар гүйцэтгүүлсэн.

Өнгөрсөн хугацааны гэрээний гүйцэтгэлийг дүгнэн Барилга, хот байгуулалтын сайдын  2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 21, 22 дугаар тушаалаар “Монголын Барилгачдын нэгдсэн холбоо”, “Монголын Архитекторуудын эвлэл” төрийн бус байгууллагуудтай “Төрийн зарим чиг үүргийг гэрээгээр үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх тухай” гэрээг 3 жилийн хугацаатайгаар тус тус байгуулав. Сайдын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 20 дугаар тушаалаар “Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн, зөвлөлийн Ажлын албаны бүрэлдэхүүн”-ийг тус тус шинэчлэн байгуулсан. 
 
“Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох сургалтын 2020 оны нэгдсэн төлөвлөгөөний төсөл”, “Мэргэшлийн зэрэг олгох, сунгах шалгалт авах 2020 оны төлөвлөгөөний төсөл”-д  дээрх зөвлөлийн гишүүдээс онлайнаар болон 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны үеэр санал авч, тусган Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн А/52 дугаар тушаалаар батлуулан, хэрэгжүүлэх ажлыг удирдлага, чиглэл, зөвлөмжөөр ханган ажиллаж байна. 

Дээрх хуралдаанаар мэргэшлийн зэрэг горилох, сунгах сургалтын агуулгыг улам чанаржуулан, инженерүүдийг гадаадын өндөр хөгжилтэй орны зөвлөх, мэргэшсэн инженерүүдтэй өрсөлдөхүйц, салбарын зах зээлийн хэрэгцээг хангахуйц хэмжээнд мэргэшүүлэх, ТББ болон сургалт явуулж байгаа бусад түншлэлийн байгууллагууд өөрсдийгөө чадавхжуулж ажиллахыг зөвлөв. 
   
Сургалтын хүрээ, агуулгыг мэргэшлийн чиглэл бүрээр төлөвлөж, сургалт явуулж, гэрчилгээн дээр тухайн зэрэг горилсон, сунгасан чиглэлийг нь тодорхой зааж өгөх, 2020 онд онлайн хэлбэрээр, УОК-оос өгсөн зөвлөмж, чиглэлийг дагаж мөрдөж сургалт зохион байгуулахыг Ажлын албанд даалгав.

ТББ-ын зохион байгуулсан сургалт, сургалтанд хамрагдсан мэргэжилтний тоо
/2020.05.05-ны байдлаар/ 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан