Талбайн инженер сонгон шалгаруулах тухай зарлал

“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлэх нэгжид Талбайн инженер сонгон шалгаруулж авах тул сонирхсон иргэд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Талбайн инженерт тавигдах шаардлага:

  • Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжилтэй, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан байх;
  • Барилга байгууламжийн угсралт, засварын ажлын зөвлөх  инженер байх;
  • Онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн барилгын талбайн инженерээр ажиллаж байсан туршлагатай байх;
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр мэргэшсэн байх;
  • Баримт бичиг боловсруулах, асуудал шийдвэрлэх, эдийн засаг, хууль зүйн үндэслэлийг тодорхойлох;
  • Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах;
  • Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох;
  • Гадаад хэл, мэдээллийн технологийн болон бусад зайлшгүй шаардлагатай ур чадвар эзэмшсэн байх.

Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019 оны  05 дугаар сарын 14-ний өдрийн 17  цагаас өмнө ирүүлнэ үү.

Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг бүрдүүлж ирүүлнэ:

  • Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх/;
  • Товч намтар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын диплом, гэрчилгээ;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар;
  • Өмнөх болон одоогийн ажлын газрын тодорхойлолт, мэргэжлийн ур чадварын мэдээлэл, нотлох баримт.   

Барилга, хот байгуулалтын яам.

              Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

Засгийн газрын XII байр - 314 тоот.  Лавлах утас: 76003333


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан