Санхүүгийн ажилтан сонгон шалгаруулах тухай зарлал

“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлэх нэгжид Санхүүгийн ажилтан сонгон шалгаруулж авах тул сонирхсон иргэд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Санхүүгийн ажилтанд тавигдах шаардлага:

  • Нягтлан бодогч-эдийн засагч мэргэжилтэй, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Хууль эрх зүй, удирдлагын чиглэлээр мэргэшсэн байх;
  • Олон улсын нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн байх;
  • Санхүүгийн бүртгэл, зардал, удирдлагын бүртгэл, аудитын чиглэлээр мэргэшсэн байх;
  • Хөрөнгийн үнэлгээний чиглэлээр мэргэшсэн байх;
  • Баримт бичиг боловсруулах, асуудал шийдвэрлэх, эдийн засаг, хууль зүйн үндэслэлийг тодорхойлох;
  • Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах;
  • Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох чадвартай байх;

Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019 оны  05 дугаар сарын 14-ний өдрийн 17  цагаас өмнө ирүүлнэ үү.

Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг бүрдүүлж ирүүлнэ:

  • Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх/;
  • Товч намтар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын диплом, гэрчилгээ;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар;
  • Өмнөх болон одоогийн ажлын газрын тодорхойлолт, мэргэжлийн ур чадварын мэдээлэл, нотлох баримт.           

Барилга, хот байгуулалтын яам.

 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

Засгийн газрын XII байр - 314 тоот.  Лавлах утас: 76003333


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан