ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

Огноо : 2018-10-16
Захиалагч:                                         Барилга, хот байгуулалтын яам.

Цахим тендер эсэх:                          Уламжлалт

Санхүүжилтийн эх үүсвэр:               Улсын төсвийн хөрөнгө оруулалт /10,000,000 төгрөг/

ХАА-ны мөрдөх журам:                    Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журам Хосолмол үнэлгээний арга.

 

  1. Барилга, хот байгуулалтын яам нь /Засгийн газрын 2004 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 35 дугаар тогтоолд тусгагдсан/” амины орон сууцны зураг, төсвийн ажлыг гүйцэтгүүлэх зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар  зүйлийн шаардлага хангасан эсэх талаарх нотлох баримтыг ирүүлнэ. Үүнд:
  • Байгууллагын гэрчилгээ, холбогдох тусгай зөвшөөрлийн хуулбар;
  • Байгууллагын цахим татварын тодорхойлолт /e-tax/;
  • Борлуулалтын хэмжээ: -Сүүлийн 3 жил буюу 2015 он, 2016 он, 2017 оны борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь үнийн дүнгийн 70%-аас багагүй байх;
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: - Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 40%-аас доошгүй байх;
  • Ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл /голлох боловсон хүчний ур чадварын мэдээлэл, туршлага/;
  • Банк (хугацаа хэтэрсэн зээл, өргүй), татвар (дутуу төлөлт өргүй), шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага (өр төлбөргүй)-ын тодорхойлолт; /татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй бол эрх бүхий бус гэж үзнэ”/;
  • Тендерийн үнийн дүнгийн 50%-c багагүй ижил төстэй  ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2015 он, 2016 он, 2017 он байна.
     
  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 17 цаг 00 минутаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ 2018 оны 11 дугаар сарын 15-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Барилга, хот байгуулалтын яамны 319А өрөөнд ирүүлнэ. Зөвлөх хуулийн этгээд нь мэдүүлгээ Монгол хэл дээр ирүүлнэ.

 

Хаяг: 15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын байр 12 дугаар байр,

Барилгачдын талбай 3, Барилга, хот байгуулалтын яамны 3 дугаар давхар, 319А өрөө

Харилцах утас: 76003333 (1151)


Шинэ мэдээ
Их уншсан