БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД "ДЭЛХИЙН БАРИЛГА, УУР АМЬСГАЛЫН ФОРУМ"-Д ОРОЛЦЛОО

Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо 2024 оны 3-р сарын 8 -ны өдөр Францын Засгийн газар, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP) хамтран зохион байгуулсан Барилга, уур амьсгалын асуудлаарх анхны дэлхийн форумд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Барилга, хот байгууллтын сайд Цэрэнпилийн Даваасүрэн оролцлоо. Тус форумд 70 орны Зг-ын сайд, төлөөлөгч нар оролцож, Сайд нарын тунхаглалыг батлав. Энэхүү тунхаглал нь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, барилга байгууламж, Төрийн болон төрийн бус байгууллагуудаас амлалт өгөхийг уриалах замаар барилга байгууламжийн нүүрс төрөгчийг багасгах, уур амьсгалд тэсвэртэй барилга байгууламжийг цогцлоохыг уриалахад оршино.

Мөн энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Япон Улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны дэд сайдтай хоёр талт уулзалт хийж, хоёр улсын барилгын салбарын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийг хоёр улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн шинэчлэн байгуулах талаар санал солилцов. Тодруулбал: Хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, Монгол Улсын шинэ хотууд болох "Шинэ Зуунмод", "Хархорум" хотыг төлөвлөх, газар хөдлөлтөд тэсвэртэй барилга байгууламжийг бий болгох замаар гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр харилцан туршлага солилцох хүрээнд шинэчлэн байгуулах тухай ярилцав.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан