​ ​ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр:
Дархан хотын цэвэр усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл
Тендер шалгаруулалтын дугаар:
ГЗ-АУХШС/БХБЯ-2022-01
Барилга, хот байгуулалтын яам нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Австри Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан Австри Улсын итгэмжлэгдсэн хуулийн этгээдээс “Дархан хотын цэвэр усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл”-ийн зураг төсөл боловсруулах, түүний тоног төхөөрөмжийг нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад тендер ирүүлэхийг урьж байна.

Санхүүжилтийн эх үүсвэр:
Бүгд Найрамдах Австри Улсын хөнгөлөлттэй зээл- Нийт төсөвт өртөг 7,5 сая евро

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: багцгүй

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим систем, Барилга, хот байгуулалтын яамны сайтаар тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнэ 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.


Тендер нь түүнийг нээснээс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба батлагдсан төсөвт өртгийн 1% (нэг) хувьтай тэнцэхүйц дүнтэй тендерийн баталгааг хуулийн бусад шаардлагад нийцүүлэн баталж, эх хувийг ирүүлнэ.


Тендерийг 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 15 цаг 30 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 16 цаг 00 минутад зохион байгуулна.


Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”


Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө доорх хаягаар хүргүүлж болно. Монгол улс, Улаанбаатар хот 15170, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Барилгачдын талбай-3, Засгийн газрын XII байр, Барилга, хот байгуулалтын яам, 4 давхар, 407 тоот өрөө
Утасны дугаар: 976-76003333-(1180)
Цахим шуудангийн хаяг: b.enkhchimeg@mcud.gov.mn

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү!


Шинэ мэдээ
Их уншсан