ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙН ДЭД ТӨСЛИЙГ БХБЯ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

#БХБЯ “Стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага”, “Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” дэд төслүүдийг түүчээлэн эхлүүлж байна. Төрийн байгууллагын хүний нөөцийн удирдлагыг төлөвшүүлэх, албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, сургагч багш нарыг бэлтгэх, ёс зүйн шинэ менежментийг нэвтрүүлэхэд дэд төслүүдийн зорилго чиглэж байгаа юм.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран Канадын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй дэд төслийн сургалтын нээлтийг 2022.05.10-ны өдөр зохион байгуулж, нээлтэд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нар оролцлоо.

Уг арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын нийт албан хаагчид танхимаар болон цахимаар хамрагдлаа.

Төрийн албаны шинэтгэл нь мэдлэгтэй, туршлагатай, ёс зүйтэй, зөв хандлагатай албан хаагчдыг бэлтгэж, хөгжүүлэхэд чиглэж байна. Энэ хүрээнд хэрэгжих дэд төслүүдийг эхний ээлжинд хэрэгжүүлэх Төрийн захиргааны төв байгууллагаар БХБЯ сонгогдон төслийг хэрэгжүүлж байна.


(1) Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

mulOMpUR[0:0:0:0:0:0:0:1]

1

2022-05-27 02:41:27 0 0 Хариулах
Шинэ мэдээ
Их уншсан