Тендерийн зар

0
268

ТЕНДЕРИЙН УРИЛГА

(Хязгаарлагдмал)

                               

Огноо: 2018 оны 8 дугаар сарын 09

Тендер хүлээж авах сүүлийн хугацаа: 2018 оны 8 дугаар сарын 24

Тендер шалгаруулалтын нэр: “Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх” ажлын хүрээнд ЛАГ УСГҮЙЖҮҮЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, БАРИЛГА УГСРАЛТ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛАХ АЖИЛ

Тендер шалгаруулалтын дугаар: БХБЯ-2018/XII.1.20

Барилга, хот байгуулалтын яам эрх бүхий тендерт оролцогчдоос Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн дагуу  “Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх” /Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүрэг/ ажлын хүрээнд “ЛАГ УСГҮЙЖҮҮЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, БАРИЛГА УГСРАЛТ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛАХ АЖИЛ” гүйцэтгэх түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийг 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 15 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын байр 12 дугаар байр, Барилгачдын талбай 3, Барилга, хот байгуулалтын яамны 3 дугаар давхар, 319Б өрөө гэсэн хаягаар ирүүлнэ.

Нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 15 цаг 40 минутад нээнэ.

Тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 200,000 (хоёр зуун мянган) төгрөгөөр худалдаж авна. Төлбөрийг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн сан банкан дахь 100900029001 тоот дансанд тушаана.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30%-аас доошгүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:Сүүлийн 3 жил буюу 2015 он, 2016 он, 2017 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ.

Тендерийн үнийн дүнгийн 30%-c багагүй, ижил төстэй  ажлыг хамгийн багадаа нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2015 он, 2016 он, 2017 он байна;

Тендерийн хамт тендерт санал болгож буй үнийн дүнгийн 2%-тай тэнцүү хэмжээний үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Шаардлагатай тусгай зөвшөөрөл: 

(Зураг төсөл боловсруулах болон барилгын ажлын хүрээнд дараах тусгай зөвшөөрөлтэй байна.)

Барилга, хот байгуулалтын сайдын 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 89 дугаар тушаалаар баталсан суурь нөхцөл, шаардлага Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дугаар тушаалаар баталсан суурь нөхцөл, шаардлага
Нэг. ЗУРАГ ТӨСЛИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД
Ажлын төрөл Ажлын төрөл
1.2.1. 1-10 хүртэл давхар барилга байгууламжийн барилга архитетур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл. ЗТ-3.1 Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл. (БЗБТ, АГТ, ҮЗБТ)

 

1.2.4. Дотор ус хангамж, ариуттгах татуурга, халаалт, салхивч агаар сэлгэлт, хөргөлтийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл. ЗТ-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл;

ЗТ-6.2 Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл.

1.2.5. Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл (10кВ хүртэл)

Дотор радио холбоо, галын болон бусад дохиоллын систем, дохиолол, мэдээллийн байгууламжийн зураг төсөл, хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсө.л

ЗТ-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл. Орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл /КИП/ автоматикийн зураг төсөл;

ЗТ-6.4 Барилгын дотор радио холбоо, галын дохиоллын систем, мэдээллийн байгууламжийн зураг төсөл, хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл.

1.3.2. Усан хангамж, ариутгах татуургын гол шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн ажлын зураг. ЗТ-3.4 Ус хангамж, ариутгах татуургын гол (магистраль) шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн ажлын зураг,  

ЗТ-4.4 Ус хангамж, ариутгах татуургын гол (магистраль) шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн ажлын зураг.

1.3.3.  Цахилгаан дамжуулах гол шугам, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн ажлын зураг /35Кв хүртэл/ ЗТ-3.6 Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн ажлын зураг
1.2.6. Техник эдийн засгийн үндэслэл барилгын төсөв ЗТ-11.1 Барилга байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, төсөв
Хоёр. БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ХҮРЭЭНД
2.1.3 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэнболон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын ажил. (1-9 давхар хүртэл) Ган бүтээцэн барилгын ажил (фермийн алгасал нь 18 м, баганын өндөр нь 6 м хүртэл) БА-3.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил.
2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт. БА-6.1 Барилга  байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

БА-6.2 Барилга  байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

2.2. Барилгын дотор гэрэтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

БА-6.4 Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

2.2.3. Ариутгах татуургын гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрмжийн угсралт БА-3.3 Ус хангамж, ариутгах татуургын гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрмжийн угсралт,  эсхүл

БА-4.3 Ус хангамж, ариутгах татуургын гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрмжийн угсралт

2.2.8. Цахилгаан эрчим хүч дамжуулах гол (магистраль) шугам /35Кв хүртэл/ угсралт буюу

Эрчим хүчний яамны дүйцэх заалт

БА-3.5 Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт буюу

Эрчим хүчний яамны дүйцэх заалт

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг ажлын өдрүүдэд 09:00-17:00 доорх хаягаар авч болно.

 

Хаяг: 15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын байр 12 дугаар байр,

Барилгачдын талбай 3, Барилга, хот байгуулалтын яамны 3 дугаар давхар, 319Б өрөө

Харилцах утас: 76003333 (1161)