ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ТУХАЙ ЗАРЛАЛ

0
170

MCUD-LOGO-FOR-WE

  1. Барилга, хот байгуулалтын яам Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “Төрөөс орон, сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого”-ын төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний дэлгэрэнгүй жагсаалтад орох хүсэлтэй хуулийн этгээдийг сонирхолын мэдүүлэгээ ирүүлэхийг урьж байна.

 

  1. Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд боловсруулах “Төрөөс орон, сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого”-ын төсөл Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон Засгийн газрын 2016 оны 249 дүгээр тогтоолоор баталсан “Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам”-д нийцсэн байх бөгөөд Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврын дагуу гэрээнд заасан хугацаанд чанартай гүйцэтгэнэ.

 

  1. Зөвлөх этгээд нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох (байгууллагын санхүүгийн болон техникийн чадавх, ижил төрлийн ажлын туршлага болон багийн ахлагч, голлох мэргэжилтэн, туслах мэргэжилтнүүдийн тухайн зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх ажлын туршлагын талаарх гэх мэт) мэдээллийг мэдүүлэгийн хамт ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

 

  1. Гадаадын этгээд тендер шалгаруулалтад оролцох эрхгүй болно.

 

  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд дор дурдсан хаягаар мэдүүлэгээ 2018 оны 7 дугаар сарын 23–ны өдрийн 15:00 цагаас өмнө ирүүлсэн байна.

 

 

 

Хаяг: 15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай 3,

Засгийн газрын 12 дугаар байр, Барилга, хот байгуулалтын яамны

3 дугаар давхар, 319Б өрөө

Харилцах утас: 76003333 (1160, 1161)