“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь” сэдэвт хуралдаан болж өндөрлөлөө.

0
294

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын онцлох хуралдаан болох  Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж буй “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь” сэдэвт хуралдаан 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус хуралдааныг Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан даргалан явуулсан юм.36656141_798767410333183_5344935264835862528_n (1)Хуралдааны дарга Х.Баделхан хэлсэн үгэндээ, “Нийгэм эдийн засгийн хөгжил, хотжилт эрчимтэй явагдаж буй Ази, Номхон далайн бүс нутагт хот суурин газруудын гамшигт тэсвэртэй байдлыг хангах, барилга, байгууламж, дэд бүтцийг илүү сайжруулан барьж байгуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь бүс нутгийн улс орон бүрийн анхаарах асуудал болж байгаа тул Монгол Улсын Засгийн газраас санаачлан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь” сэдэвт хуралдааныг зохион байгуулж байгаа билээ. Дэлхийн хүн амын тэн хагас нь хот, суурин газар амьдарч байгаатай холбоотойгоор хотуудын аюулгүй байдлыг хангах асуудал нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан нэн чухал асуудал болоод байна. Төрөл бүрийн гамшгийн тоо хэмжээ, давтамж, хамрах хүрээ ихээхэн нэмэгдэхийн хэрээр тогтмол өсөн нэмэгдэж буй төв суурин газрын иргэдэд учруулах аюулын эрсдэлийг тэр хэмжээгээр ихэсгэж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад газар хөдлөлтийн тоо давтамж эрс нэмэгдэж байна. Богино хугацаанд маш их хохирол дагуулж, улс орны хөгжлийг хэдэн арван жил хойш нь татдаг газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах нь төр, засгийн анхаарлын төвд байх асуудлын нэг юм. Өнөөдрийн хурлаар бид үндэсний болон бүсийн хэмжээнд гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд гарсан ахиц дэвшил, тулгамдаж буй асуудлын шийдэл, ач холбогдлын талаар хэлэлцэнэ” хэмээн онцлон тэмдэглэсэн.36691102_798767406999850_7646251846671007744_n

Хуралдааныг хамтран удирдагчаар Энэтхэг улсын Ерөнхий сайдын дэргэдэх нарийн бичгийн дарга Ноён Доктор Мишра, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын гамшгийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч хатагтай Мами Мизүтори болон хурал удирдагчаар Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн дэд сайд ноён Б.Цогтгэрэл нар тус тус оролцож гадаад, дотоодын төлөөлөгч, эрдэмтэн судлаач нар гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр олсон ололт амжилт, тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг дүгнэн ярилцаж, цаашдын үйл ажиллагаа болон чиглэлийг тодорхойлоход бодитой хувь нэмэр болохуйц үнэтэй санал санаачилга, зөвлөмжөө хуваалцлаа. Тус хуралдаанаар дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд дэд бүтцийг хөгжүүлэх, хот суурин газрын гамшгийг тэсвэрлэх чадавхыг сайжруулахад чиглэсэн бодлого, техникийн шийдэл, нөлөөллийн цогц арга хэмжээ авах тухай зөвлөмжийг гаргахаар болсон.