Балбын Вант Улсын төлөөлөгчдийг Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн хүлээн авч уулзлаа

0
132

Балбын Вант Улсын Засгийн газрын Хөдөө аж ахуй, газрын менежмент, хамтын ажиллагааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ноён Шанкар Бахадур Тапа-аар ахлуулсан 6 төлөөлөгчдийг газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарын асуудлаар туршлага судлах, солилцох зорилгоор 2018 оны 06 сарын 28-наас 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд Монгол улсад айлчилж байна.

Балбын Вант Улсын төлөөлөгчдийг өнөөдөр буюу 2018 оны 07 сарын 02-нд Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн хүлээн авч уулзан мэндчилгээ дэвшүүллээ.IMG20180702105910

Vice Minsiter, Hon. Lkhamsuren, of Construction and Urban Development of Mongolia welcomes Nepalese delegation headed by Mr. Shankar Bahadur Thapa, Joint Secretary of Ministry of Agriculture, land management and cooperative, Government of Nepal.

Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч хоёр улсын төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэн салбарын үйл ажиллагааг танилцуулж байна.

Director General, Mr. Gankhuu Tsevelsodnom, welcomes Nepalese delegation headed by Mr. Shankar Bahadur Thapa, Joint Secretary of Ministry of Agriculture, land management and cooperative, Government of Nepal in order to extend cooperation and share experience regarding land administration and management, surveying, mapping and geospatial information application.