“BARILGA EXPO 2018” олон улсын үзэсгэлэн яармаг 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

0
225

Хамгийн олон оролцогч, үзэгчтэй, барилгын салбарын хамгийн том үзэсгэлэн “BARILGA EXPO 2018” уламжлал ёсоороо зохион байгуулагдаж, нээлтийн арга хэмжээ боллоо. үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Монцемент ХХК”, ерөнхий зохион байгуулагч Барилга.мн.   Тус олон улсын үзэсгэлэн яармаг нь “Орон сууц, Хаус дизайн, Олон улсын оролцогчид” гэсэн хоёр чиглэлээр зохион байгуулагдаж байгаа юм. Үйл ажиллагааны нээлтэд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, сайдын зөвлөх Л.Ганбаатар, ББМҮБХЗ-ны газрын дарга Б.Соёмбоо болон албаны хүмүүс оролцлоо. Х.Баделхан сайд арга хэмжээг нээж үг хэлэхдээIMG_5437Монгол улсынхаа барилга, бүтээн байгуулалтын их салбарт сэтгэл зүтгэлээ зориулж, хөгжлийн түүчээ манлай нь болж байдаг үндэсний үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүд, энэ салбарт ажиллаж хөдөлмөрлөж буй эрхэм барилгачид, инженерүүд, бүтээн байгуулагчидад, хүрэлцэн ирсэн хүмүүст мэнд хүрглээ. Ногоон барилга, ногоон хөгжлийг онцолж буй “BARILGA EXPO 2018” олон улсын үзэсгэлэн яармагт 10 дахь жилдээ уламжлал есоор манай барилгын материал үйлдвэрлэгчид, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэгчид, ханган нийлүүлэгчид гээд дотоод, гадаадын 300 гаруй байгууллага оролцож олон нийтэд, иргэддээ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ хүргэж байна. Салбарын үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид, бүтээн байгуулагчдаа дэмжсэн энэ  арга хэмжээг бид хэзээд дэмжин ажиллаж, хамтарч байх болно гэж онцоллооIMG_5397

Хоёр чиглэлээр зохион байгуулагдаж, тус бүр зорилтот 20 гаруй мянган хүн тогтмол үздэг учир BARILGA EXPO үзэсгэлэн яармаг нь барилгын ханган нийлүүлэгч, үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч, орон сууц борлуулагч, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгч, интерьер дизайн, зураг төсөл, архитектур, амины орон сууцны чиглэлийн бүхий л компаниудаа өргөнөөр оролцуулж, олон боломжийг олгодог онцлогтой. Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа үүгээр зогсохгүй, оролцогч компаниудад олон боломжийг нээж өгч байдаг. Тухайлбал, үзэсгэлэнд идэвхтэй оролцож талбайгаа бүтээлчээр засч тохижуулсан, оновчтой өвөрмөц сурталчилгаа явуулж хэрэглэгчдийг татсан, хэрэглэгчийн сэтгэл ханамжид нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээтэй байгууллагуудыг Шилдэг оролцогчоор шалгаруулан “Барилга.МН” сэтгүүл, www.BARILGA.mn сайт болон бусад сувгуудаар олон нийтэд танилцуулан сурталчлах юм.IMG_5392