Техник технологийн дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа

0
583

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, сайдын зөвлөх Л.Ганбаатар, тус яамны ТЗУГ-ын дарга У.Отгонбаяр, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа нар Техник Технологийн дээд сургуулийн үйл ажиллагаа, сургалтын орчин нөхцөлтэй танилцаж, сургуулийн удирдлаууд, эрдэмтэн багш нар болон сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

IMG_4826Салбарын сэхээтнүүд, инженер, техникийн ажилчдыг чанартай бэлтгэн, чадварлаг боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлд нийлүүлдэг, улсдаа тэргүүлэх чиглэлийн сургуулиудын нэг гэгддэг тус сургууль нь автозамын барилга, үйлдвэрийн барилга, архитектур, сантехник, инженерийн байгууламж, цахилгаан хангамж, автомашин ашиглалт, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи гэсэн мэргэжлүүдээр бакалаврын зэрэг олгодог байна.

IMG_4932Тус сургууль нь анх 1984 онд Барилгын техник мэргэжлийн 5 дугаар дунд сургууль нэртэйгээр байгуулагдсан ба 1995 оноос Монгол – Туркийн хамтарсан барилга техникийн коллеж, 2000 онд Техник технологийн коллеж,  2012 оны 07 нь сард Техник технологийн дээд сургууль болон өргөжиж барилгын салбарын мэргэжилтэй ажилтан бэлдэх зорилгоор байгуулагдсанаас хойш 30 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж энэ хугацаанд 12 гаруй мянган мэргэжилтэй ажилтан, инженерүүдийг бэлтгэн гаргасан.

IMG_49682006 оноос хувийн өмчит сургалтын байгууллага болон өөрчлөн зохион байгуулагдан 100 гаруй эрдэмтэн багштай 2600-гаад оюутан суралцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуулийн сургалтын орчин, багшлах боловсон хүчний боломжоо ашиглан мэргэжил эзэмшүүлэх богино хугацааны сургалт зохион байгуулж төв, орон нутгийн 1200 гаруй хүнд сонирхсон мэргэжлийг нь эзэмшүүлж тэдгээрийн 76 орчим хувийг ажлын байранд хуваарилж, зуучлаад байна.

IMG_4868Түүнчлэн Япон улсын Токиогийн ШУ-ны Их сургууль, Синдай, Салежү Коосэн сургууль,Австралийн Холмесглен Их сургууль, ОХУ-ын Москва хотын Үндэсний судалгааны Барилгын Их сургууль, Буриад улсын Улаан-Үүд хотын Ойн аж үйлдвэрийн коллеж, Инженерийн сурган хүмүүжүүлэх ухааны коллеж, БНХАУ-ын Таншань хотын Барилгын сургууль, БНСУ-ын Дунг И Технологийн Дээд сургууль зэрэг сургуулиудтай хамтран ажилладаг. Олон улсын байгууллагуудаас Монголын Мянганы Сорилтын Сан, Филиппиний Коломбын төлөвлөгөөний хүний нөөцийн коллеги, Европын Холбооны улсуудаас Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, БНЧех Улсын Олон улсын Каритас байгууллагуудтай хамтардаг. Оюутан сурагчдын зөвлөл нь 11 тэргүүлэгч гишүүн, зөвлөлийн гүйцэтгэх албаны 43 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

IMG_4883Сургуулийн сургалтын үйд ажиллагаатай танилцах үеэрээ Барилга хөгжлийн төвийн захирал  Ц.Амарсанаа барилгын салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 174 төрлийн норм, дүрмийг нэгтгэсэн гарын авлага, 2017, 2018 онуудад хэвлэгдэн гарсан “Барилгын мэдээлэл” эмхтгэлийг сургуулийн номын санд хандивласан юм.

IMG_4904Сургуулийн удирдлага, хамт олны зүгээс Барилга, хот байгуулалтын удирдлагуудад хандан “Төр засгийн зүгээс мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг сургуулиудаа бодлогоор дэмиж, хувьсах зардлыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр олгодог байх, кредит цагийн төлбөрт ямар нэг хязгаар тогтоохоо болих, боловсролын тогтолцоо, бодлогыг бүхэлд нь боловсролын яам хариуцдаг байх ” зэрэг зарчмын чанартай санал хүсэлтүүдийг тавьж байсан юм.

IMG_4898Барилга, хот байгуулалтын сайд, удирдлагууд саналыг хүлээж авч, саналтай холбоотой арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлж, холбогдох яам, агентлагуудад уламжлан шийдвэрлүүлнэ гэдгээ хэлж, цаашид ч сургуулийн үйл ажиллагаа, сургалтыг бодлогын хувьд дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

IMG_4875