“Тайшир Алтай ус хангамж” 14 сая еврогийн төсөл ажил хэрэгжиж эхэллээ

0
2231

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд ‘Тайшир Алтай ус хангамж’ төслийг 14 сая еврогийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд өнөөдөр /2018.03.30/ Барилга хот байгуулалтын яамны сайд Х.Баделхан, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар уг төслийн гүйцэтгэгч компанитай хамтын ажиллагааны гарын үсэг зурлаа. “Тайшир-Алтай ус хангамж” төслийн ажлын гүйцэтгэгчээр Австри Улсын “Тиролер Рооре” ХХК /“Tiroler Rohre GmbH”/ шалгарч 2 жилийн хугацаанд багтааж ажилаа дуусган хүлээлгэж өгөх үүрэг хүлээж авлаа. Энэ төсөл нь Монгол улсад гадаргын усны эх үүсвэрийг хүн амын ундны усны хангамжид  хэрэглэж эхлэх анхны шийдэл болж байгаа ба Говь-Алтай аймаг нь хүн амын ундны усны найдвартай эх үүсвэртэй болж байна. IMG_4173Тайширын усан сангаас эргийн далд байгууламжаар усыг шүүрүүлэн авч 52 км шугам хоолойгоор дамжуулан Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг суманд хүргэж хүн амын ундны усны стандарт нийцсэн усаар хангахаас гадна шугамын трассын дагууд фермерийн аж ахуй хөгжих, ойн зурвас, төгөл байгуулагдаж цөлжилттэй тэмцэхэд зохих хувь нэмэр оруулна. Түүнчилэн ус хангамжийн хүртээмж нэмэгдсэнээр алсалагдсан аймаг, говь, тал хээрийн бүс нутагт хөдөөгийн хүн ам, мал сүргийг цэвэр усаар хангах,  нүүдлийн амьдралын хэв маягийг суурин, хагас суурин хэв загварт оруулж инженерийн дэд бүтэц  бүхий хот айл, фермерийн аж ахуйг хөгжүүлснээр ажлын байр нэмэгдэж хөдөөгийн хүн амын соёл боловсролын ерөнхий түвшин мэдэгдэхүйц дээшлэх зэрэг нийгэм эдийн засаг, экологийн онцгой ач холбогдолтой.

IMG_4187