ТЕНДЕРИЙН УРИЛГА | БХБЯ-А/18-ХII.1.50

0
748

Огноо: 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр.

  1. Тендер шалгаруулалтын нэр: Гэр хорооллын инженерийн шугам сүлжээний шинэчлэлт /Ховд. Жаргалант сум/” ажлын хүрээнд “Ховд аймгийн төвд шинэчлэлт хийгдэх, шинээр барих цэвэр ус, ариутгах татуургын шугамын угсралтын ажил”-ын барилгын ажил гүйцэтгэх.
  2. Тендер шалгаруулалтын дугаар: БХБЯ-А/18-ХII.1.50

Барилга, хот байгуулалтын яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос ажил гүйцэтгэх гэрээний нөхцөлтэй “Гэр хорооллын инженерийн  шугам сүлжээ” /Ховд. Жаргалант сум/ ажлын хүрээнд “Ховд аймгийн төвд шинэчлэлт хийгдэх, шинээр барих цэвэр ус, ариутгах татуургын шугамын угсралтын ажил”-ын барилгын ажил гүйцэтгэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

– Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 200 000 /хоёр зуун мянган/ төгрөг болон түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч  болох ба Барилга, хот байгуулалтын яамны Төрийн сан банкан дахь 100900029001 тоот дансанд тушаана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш:  45 хоногийн туршид хүчинтэй байна.

Тендерийн хамт тендерийн баталгаа: Санал болгож буй үнийн дүнгийн 2%-тай тэнцэх хэмжээний тендерийн баталгаа , эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа  ирүүлнэ

.-Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:  Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 3 жил / 2015, 2016, 2017он/-ийн аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажил, борлуулалт санал болгож буй үнийн саналын 50%-иас багагүй байна.

– Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30 %-аас доошгүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

Сүүлийн 3 жил буюу “2015, 2016, 2017 он”

Сүүлийн  жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажил, бараа нийлүүлэлтийн ажлын гэрээний дүн: Сүүлийн 5 жил  /2013, 2014, 2015, 2016, 2017 он-ын аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажлын нийт мөнгөн дүн, борлуулалт санал болгож буй үнийн саналын 50%-иас багагүй байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: /тийм/

Барилга хот байгуулалтын яамны:

– 2.1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил (1- 5 давхар хүртэл)

            – 2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт;

            – 2.2.3. Ариутгах татуургын гол /магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт;

            – 2.2.4. Дулаан болон ус хангамжийн гол /магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт болон

– Гадаадын этгээд тендерт оролцох /эрхгүй./

– Дотоодын давуу эрхийн зөрүү:  /тооцохгүй/.

Тендерийг 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчийг байлцуулан тендерийг 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.

 Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх  хаягаар  авч  болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, Барилга, хот байгуулалтын яам,

4 дүгээр давхар  407 тоот. Утас 76003333 /1180/, 99011573