ТЕНДЕРИЙН УРИЛГА | БХБЯ-А18/XII.1.26.21

0
1113

Огноо: 2018-03-13

Тендер хүлээж авах сүүлийн хугацаа: 2018-04-13

Тендер шалгаруулалтын нэр: Чингис хотын 4160м цэвэр усны шугам шинэчлэлийн ажил/Хэнтий, Хэрлэн

Тендер шалгаруулалтын дугаар: БХБЯ-А18/XII.1.26.21

Барилга, хот байгуулалтын яам эрх бүхий тендерт оролцогчдоос : Чингис хотын 4160м цэвэр усны шугам шинэчлэлийн ажил/Хэнтий, Хэрлэн/-ийн  ажлыг гүйцэтгүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь 200.000 төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн сан банкин дахь 100900029001 тоот дансанд тушаана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн чадавх болон техникийн чадавх, туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: –Сүүлийн 3 жил буюу 2015 он, 2016 он, 2017 оны борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 50%аас багагүй байх;
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 40%-аас доошгүй байх;
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:Сүүлийн 3 жил буюу 2015 он, 2016 он, 2017 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ.
  • Тендерийн үнийн дүнгийн 50%-c багагүй ижил төстэй ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2015 он, 2016 он, 2017 он байна;
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилга байгууламжийн угсралтын ажил гүйцэтгэх:

2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт;

2.2.4. Дулаан болон ус хангамжийн гол /магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт;

Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 2%-с багагүй  дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх олгохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: 15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын байр 12 дугаар байр,

Барилгачдын талбай 3, Барилга, хот байгуулалтын яамны 3 дугаар давхар, 319Б өрөө

Харилцах утас: 76003333 (1160,  1161)