БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

0
2130

2017 оны 12 сарын 20 өдөр                       Дугаар 208                            Улаанбаатар хот

Барилга, хот байгуулалтын салбарт жендэрийн

талаар баримтлах бодлого батлах тухай

          Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалтыг  тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Засгийн газрын 2017 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор боловсруулсан “Барилга, хот байгуулалтын салбарт жендэрийн талаар баримтлах бодлого”-ыг  хавсралтаар баталсугай.

2.Барилга, хот байгуулалтын салбарт жендэрийн талаар баримтлах бодлогыг 2018-2025 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, улсын төсөвт суулгаж, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт хамруулах замаар санхүүжүүлэх арга хэмжээг авч ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Магнайсүрэн/-д үүрэг болгосугай.

САЙД                                                             Х.БАДЕЛХАН

Тушаалын хавсралтыг ЭНД дарж үзнэ үү.