БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

0
1895

2017 оны 12 сарын 08 өдөр              Дугаар 200                                 Улаанбаатар хот

Барилгын салбарын ажилтны давтан сургалт,

мэргэшлийн зэрэг олгох дүрэм  батлах тухай

            Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13 дахь заалт, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.9 дэх заалт, 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. 1. “Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрэм”-ийг хавсралтаар баталсугай.
  2. Холбогдох хууль тогтоомжийн дагуу материалыг бүрдэл болгон уг дүрмийг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгүүлэхийг Төрийн захиргааны удирдлагын газар /У.Отгонбаяр/-т даалгасугай.
  3. Дүрмийг мөрдүүлэх бэлтгэл ажлыг хангаж, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохицуулалтаар хангаж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Магнайсүрэн/-д үүрэг болгосугай.
  4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 44, 2016 оны 100 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
  5. 5. “Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрэм”-ийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

САЙД                                                  Х.БАДЕЛХАН

Тушаалын хавсралтыг ЭНД дарж үзнэ үү.