Удирдлага

123Барилга, хот байгуулалтын сайд

Хавдисламын БАДЕЛХАН

Төгссөн сургууль, мэргэжил:

1961 – 1971 онд Өлгий сумын 10 жилийн 1-р дунд сургууль
1971 – 1976 онд Монгол Улсын их сургууль, авто инженер
1990 онд ЗХУ, Москва хотын Нам ын дээд сургууль, улс төр судлаач

Эрдмийн зэрэг, цол

Монгол Улсын зөвлөх инженер

Ажилласан байдал

1976 – 1978 онд Улаанбаатар хотын Автобус баазад инженер
1978 – 1988 онд Баян-Өлгий аймгийн Тээврийн удирдах газарт ерөнхий инженер, газрын дарга
1990-1991 онд Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төрийн байгуулалтын хэлтсийн дарга
1991 – 1994 онд Гадаад худалдааны “Өркен” ХХК-ий захирал
1994 – 2000 онд “Жол” ХХК-ий захирал
2000 – 2005 онд Баян-Өлгий аймгийн Засаг дарга
2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 – 2014 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн ажлын албаны зөвлөх
2014 – 2016 онд Аж үйлдвэрийн яамны дэд сайд
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2017 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын Сайд

 

Шагнал

2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
2008 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
2009 онд Тэргүүний замчин цол тэмдэг
2011 онд Монгол улсын гавьяат эдийн засагч

Гадаад хэл

Орос

ded saidБарилга, хот байгуулалтын дэд сайд

Шүхэртийн  ЛХАМСҮРЭН

1974 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг.

Нийслэлийн 10 жилийн 52 дугаар сургуулийг 1992 онд, 1998-2002 онд Шинжлэх Ухааны техникийн их сургуулийг Дулааны инженер мэргэжлээр тус тус төгссөн. 2010-2011 Монгол-Япон төвийн Бизнес менежмент, стратеги төлөвлөлтийн сургалт, 2011 онд Солонгосын “Самсунг” академи-д удирдлагын манлайллын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. 2012 онд МҮХАҮТанхимд компанийн засаглалын сургалтад тус тус суралцсан.

2002-2014 онд “Мондулаан трейд” ХХК-ийн ерөнхий захирал, 2010-2014 онд “Нүүдэлчин групп” ХХК-ийн ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга, Нүүдэлчин групп нь уул уурхай, барилга, хүнс, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг групп компани юм.

2014-2016 онд “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан.

2015-2016 онд “Мондулаан трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.

2016 оноос Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байна.

2010 онд АОЭНХ-оос тэргүүн дэд шагнал, 2010 онд Улаанбаатар хотын хөдөлмөрийн аварга, 2011 онд Алтангадас одонгуудыг хүртэж байсан.

nariinbichigТөрийн Нарийн Бичгийн Дарга
Сандагийн МАГНАЙСҮРЭН
Төрсөн газар: 1975 онд Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн
Боловсрол:
1993 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1-р сургууль
1997 онд МУИС-ийн ХЗДС /эрх зүйч, бакалавр/
1999 онд МУИС-ийн ХЗДС /эрх зүйч, магистр/
Төрийн захиргааны тэргүүн түшмэлийн зэрэг дэвтэй
Хөдөлмөр эрхлэлт:
1997-1999 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч,
1999-2000 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,
2000-2005 онд УИХ-ын тамгын газарт зөвлөх,
2005-2006 онд СБД-ийн ЗДТГ-т Тамгын газрын дарга,
2006-2007 онд ХХААЯ-нд Сайдын зөвлөх,
2007-2008 онд Сангийн яаманд Газрын дарга,
2008-2013 онд УИХ-ын Тамгын газарт Нарийн бичгийн дарга,
2015 оны 2-р сараас ХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга,
2015 оны 10-р сараас БХБЯ-ны Төрийн бичгийн дарга.