САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО

БХБ-ын сайдын шуурхай хурал боллоо. 14 хоног тутамд болдог шуурхай хуралдаанаар өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг танилцуулж хэлэлцүүлээ.

Тодруулж хэлбэл Газрын багц хуулийн төсөлд Засгийн газрын гишүүдийн санал авч, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлээд байна. Хөшигийн хөндийд “Эдийн засгийн чөлөөт бүс” байгуулах ажлын хүрээнд гадаад улс орнуудын туршлагыг судлан харьцуулсан санал, дүгнэлтийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөөд байна.

Мөн Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм, барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм батлагдсантай холбоотойгоор аймаг, нийслэлийн Засаг даргад чиглэл хүргүүлжээ. “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн шинэчилсэн төслийг боловсруулж холбогдох байгууллагуудаас санал авахаар ажиллаж байна. Нийтийн аж ахуйн салбарын хэмжээнд 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 1990 гаруй нэр төрлийн ажил гүйцэтгэхээр төлөвлөв.

Мөн Мянганы сорилтын сангийн хэрэгжүүлж байгаа Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн шугамын трассыг шийдвэрлэх, таван аймгийн Цэвэрлэх байгууламжийн гүйцэтгэгчтэй хийх гэрээг эцэслэх зэрэг яамны хэмжээнд долоон газар, харьяа байгууллагуудын үйл ажиллагааг дүгнэж, ирэх өдрүүдэд хийх ажлыг төлөвлөж, сайдаас ирсэн үүрэг чиглэлийн дагуу ажлаа хийж гүйцэтгэхээр боллоо.


(1) Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

DR. UROLOGIST[0:0:0:0:0:0:0:1]

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

2021-09-28 06:03:51 0 0 Хариулах
Шинэ мэдээ
Их уншсан