Тендерийн урилга

Огноо: 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр

Тендер хүлээж авах сүүлийн хугацаа: 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах нөхцөлтэй “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн “үйлдвэрийн хашаа барих, талбайн газар шорооны ажил”

Тендер шалгаруулалтын дугаар: БХБЯ-А18/А140-1

 

Барилга, хот байгуулалтын яам эрх бүхий тендерт оролцогчдоос : Түлхүүр гардуулах нөхцөлтэй “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн “үйлдвэрийн хашаа барих, талбайн газар шорооны ажил”-ыг гүйцэтгүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

            Тендерийн үнийн санал авах баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 200,000 (хоёр зуун мянган) төгрөгөөр худалдаж авна. Төлбөрийг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн сан банкан дахь 100900029001 тоот дансанд тушаана.

 

  • Борлуулалтын хэмжээ: -Сүүлийн 3 жил буюу 2015 он, 2016 он, 2017 оны борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 50%-аас багагүй байх;
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: - Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 60%-аас доошгүй байх;
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: - Сүүлийн 3 жил буюу 2015 он, 2016 он, 2017 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ;
  • Тендерийн үнийн дүнгийн 30%-c багагүй, ижил төстэй  ажлыг хамгийн багадаа нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих жилийн тоо: Сүүлийн 5 жил буюу 2013 он, 2014 он, 2015 он, 2016 он, 2017 он байна.

 

Шаардлагатай тусгай зөвшөөрөл:

Зураг төсөл хийх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

Барилга,хот байгуулалтын яамны:

 

Зураг төслийн тусгай зөвшөөрөл /Хуучин/

Зураг төслийн тусгай зөвшөөрөл /Шинэ/

1.2.1. 1-10 давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ, АГТ, ҮЗБТ)

ЗТ-2.1. Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ, АГТ, ҮЗБТ)

ЗТ-8.1. Орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилтийн зураг төсө

1.2.5. Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл (10 кВ хүртэл) Дотор радио холбоо, галын болон бусад дохиоллын систем, дохиолол, мэдээллийн байгууламжийн зураг төсөл, хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл Орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл /КИП/, автоматикийн зураг төсөл

ЗТ-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл Орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл /КИП/, автоматикийн зураг төсөл

ЗТ-6.4 Барилга байгууламжийн дотор радио холбоо, галын болон бусад дохиоллын систем, мэдээллийн байгууламжийн зураг төсөл, хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл

1.2.6. Техник, эдийн засгийн үндэслэл, барилгын төсөв

ЗТ-11.1 Барилга байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, төсөв

1.3.5. Усны барилга байгууламжийн зураг төсөл

ЗТ-2.2 Усны барилга байгууламжийн зураг төсөл

 

Барилга угсралтын ажил хийх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

Барилга,хот байгуулалтын яамны:

 

Барилга угсралтын тусгай зөвшөөрөл /Хуучин/

Барилга угсралтын тусгай зөвшөөрөл /Шинэ/

2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилтын ажил

БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил

2.1.3. Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн, барилгын ажил (1-9 давхар хүртэл) Ган бүтээцэн барилгын ажил (фермийн алгаслал нь 18 м, баганын өндөр нь 6 м хүртэл)

БА-3.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил

 

2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

БА-6.4 Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

2.3.2. Хөрсний ус доошлуулах, шүүрүүлэх, эргийн бэхэлгээ, далан суваг үүний дотор төмөр замын далан, хоолой болон газар шорооны тусгай ажил

БА-3.2 Усны барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил

 

 

Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байж болно

Тусгай зөвшөөрлийн эхээс хийсэн хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ. Тусгай зөвшөөрлийн хугацаа нь гэрээний хугацаанд хүчин төгөлдөр байна. Хэрэв тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бол Төрийн эрх бүхий байгууллагаас хугацааг сунгасан талаарх тодорхойлолтыг ирүүлнэ. /Тусгай зөвшөөрлийг сунгах эсэхийг судалж байна гэх утга бүхий тодорхойлолтыг хүчингүйд тооцно./

 

Тендерийн хамт тендерт санал болгож буй үнийн дүнгийн 2%-иас багагүй хэмжээний үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын давуу эрх олгоно.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Хаяг: 15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын байр 12 дугаар байр,

Барилгачдын талбай 3, Барилга, хот байгуулалтын яамны 3 дугаар давхар, 319А өрөө

Харилцах утас: 76003333 (1151)


Шинэ мэдээ
Их уншсан