САЙДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ БОЛЛОО

Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан 2022.07.04-ний өдөр боллоо. Хуралдааны эхэнд газар, хэлтсүүдийн өнгөрсөн 14 хоногийн гүйцэтгэл, хэрэгжүүлсэн ажлуудыг яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү танилцууллаа.

Сайд Б.Мөнхбаатар Цэвэрлэх байгууламжуудын шинэчлэл, цементийн үйлдвэрлэл, барилгын материалын үнийн индекс болон магадлалын ажлуудыг тодруулж, нэмэлт мэдээлэл сонслоо.

БХБЯ-ны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга цементийн үйлдвэрүүдийн үйлдвэрлэл болон үнийн талаарх мэдээллийг 2022.07.01-ний өдрийн байдлаар нэгтгэн шуурхай хуралдаанд танилцуулж, нэмэлт мэдээлэл өглөө.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар яамны газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг даалгаваруудыг өглөө.

Үүнд:

✅ Цементийн үйлдвэрлэл болон үнийг тогтворжуулах чиглэлээр холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллах,

✅ Цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлуудыг шуурхайлах,

✅ Барилгын гадна талын шүршдэг хөөсөнцөрийн стандартын хүрээнд технологийн дараалал болон аргачлалыг нарийн тогтоох,

✅ Замын үүдийн барилгын материалын хяналтын лабораторийн барилгын ажлыг эрчимжүүлэх,

✅ Импортоор орж ирж байгаа будгууд эрүүл ахуйн шаардлагад нийцсэн эсэхийг шалгаж, лабораторийн хяналтыг давхар тавих.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан