Жендэрийн зөвлөх багийн гишүүдэд хүндэтгэл үзүүллээ

0
229

Бид барилга, хот байгуулалтын салбарт жендэрийн талаар баримтлах бодлогоо боловсруулан Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 208 дугаар тушаалаар батлуулсан бөгөөд 2018-2025 онуудад хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү бодлогын баримт бичиг нь аж үйлдвэрийн салбарт анхлан боловсруулагдсан баримт бичиг гэдгээрээ онцлогтой юм. Барилга, хот байгуулалт дахь жендэрийн асуудал нь салбарын хүний нөөц, ажиллагсдыг хамрахаас гадна, тус салбарын бүтээгдэхүүн үйлчилгээний үр нөлөө жендэрийн мэдрэмжтэй байх асуудлыг авч үзэх зайлшгүй шаардлагатай байлаа. Одоогоос 90 жилийн тэртээ  нүүдэлчин монголчууд бид туурга тусгаар улсынхаа анхны Үндсэн хуулийг батлан тунхаглаж, суурьшмал соёл иргэншлийн эдийн засаг, нийгэм, соёлын үрийг эх орондоо анх авчирсан билээ. Чухам энэ үеэс л манай улсад орчин үеийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, шинжлэх ухаан хөгжиж, ард иргэд маань сэргэн мандаж ирсэн түүхтэй. Энэхүү түүхт замнал, улс орны шинэ өнгө төрхийг шинэчлэн өөрчлөх үйлсэд манай барилгачдын оруулсан хувь нэмэр дийлэнх хувийг эзэлнэ гэдгийг өнөөдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна. Тус салбар нь Монгол Улсын хот, суурины хөгжил цэцэглэлтийг түргэтгэх, хүн амын ажиллаж амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх нэр хүндтэй үүргийг нийгмийн өмнө хүлээн ажиллаж байна. Иймд салбарын жендэрийн асуудлыг бүх түвшинд уялдуулан зохицуулах чадамж бүхий тогтвортой ажиллах бүтэц, тогтолцоог бүрдүүлж, хүний нөөц бэлтгэх,  салбарын бодлого төлөвлөлтийн хүрээнд жендэрийн тэгш байдлын талаарх мэдлэг ойлгоцыг нэмэгдүүлэх, ялангуяа салбарын бүтээгдэхүүн үйлчилгээний жендэрийн үр нөлөөг анхаарч тооцох талаарх ойлголт хандлагыг төлөвшүүлэхэд энэхүү бодлогын баримт бичиг ач холбогдол өгнө гэж үзэж байна.IMG_6477 IMG_6485

Барилга, хот байгуулалтын салбарт жендэрийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулахад гүн туслалцаа үзүүлсэн Азийн Хөгжлийн Банк, Япон улсын Ядуурлыг бууруулах сангийн санхүүгийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Салбар, орон нутгийн жендэрийн мэдрэмжтэй хөгжлийн бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа” техник туслалцааны төслийн Жендэрийн зөвлөх багийн хамт олонд талархал илэрхийлж Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн  Бямбасүрэнгийн Онон, Тэрбишийн Амгалан, Ойдовын Оюунцэцэг, Жамбалсанжидын Жаргалсайхан нарт Барилга, хот байгуулалтын яамын Хүндэт жуух бичиг, Дэлхийн уран барилгын сор бүтээлүүдийг багтаасан ном гардууллаа.augaabarilguud